Синьхуа агентлагийн мэдээ: Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас энэ сарын 29-ний өдөр нийтэлсэн урьдчилсан мэдээллээр, 2022 оны хоёрдугаар улиралд ЭЗХАХБ-ын бүс нутгийн орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх сарынхаас 0.3 хувиар өссөн нь өмнөх улиралтай бараг адилхан байна.
Тоо баримтаас харахад G7-ийн орнуудын ДНБ хоёрдугаар улиралд 0.2 хувиар өссөн нь эхний улирлын тэг өсөлтөөс арай өндөр байна. Үүний дотор Америк, Их Британи хоёр орны эдийн засаг хоёрдугаар улиралд 0.1 хувиар буурч, Германы эдийн засгийн өсөлт нэгдүгээр улирлын 0.8 хувиас 0.1 хувь болж огцом буурч, Япон, Францын эдийн засаг бүгд 0.5 хувиар өссөн бол Итали, Канадын эдийн засаг хоёрдугаар улиралд 1.0 -1.1 хувиар тус тус өсчээ.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын дүн шинжилгээнд дурдсанаар, цэвэр экспорт нь Францын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч, АНУ-ын хөрөнгө оруулалт буурч, Их Британийн засгийн газрын хэрэглээ буурсан нь хоёр улсын цэвэр экспортын эерэг хувь нэмрийг тэглэж, Германд экспортын нөхцөл байдал удааширч байгаа нь үүнд нөлөөлж буйг онцолжээ.
ЭЗХАХБ-ын бусад гишүүн орнуудын хоёрдугаар улирал дахь эдийн засгийн үзүүлэлт мөн өөр өөр байна. Польш, Латви, Литвийн эдийн засгийн өсөлтийн хурд эерэгээс сөрөг болж, Унгарын эдийн засгийн өсөлт удаашран, Израйль, Мексик болон Европын зарим орон хоёрдугаар улиралд эдийн засгийн өсөлтөө хурдасгаж байгааг тоо баримт харууллаа.
Сэтгэгдэл ( 0 )