Баянхонгор аймгийн "Өвөржаргалант" хүүхдийн зуслангийн 60 жилийн ойг тохиолдуулан тус зусланд "Маамуу нааш ир" дуунд зориулсан гэрэлт хөшөөг босгожээ.
1956 онд олны хүртээл болж, одоог хүртэл хүүхэд багачууд дуулсаар байгаа "Маамуу нааш ир" дууг Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул Төрийн шагналт зохиолч Ч.Лхамсүрэн бичсэн. Тиймээс зуслангийн хамт олны санаачилгаар тус дуунд зориулсан гэрэлт хөшөөг мөнхжүүлсэн аж.
Хөшөөг Баянхонгор аймгийн уугуул уран барималч, УГЗ Д.Сосорбурам, барималч н.Угтаасүрэн нар бүтээсэн бөгөөд тэдний ажилд ГБХЗХГ-ын ажилчид тусалжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Shono sarnii gereld harval tsochij uhmeer hoshoo bna daa