Д.Сумъяабазар: Шинээр баригдах хотхон, хороолол бүр ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬТАЙ БАЙХ шаардлага тавина

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 02

Хотын дарга Д.Сумъяабазар өчигдөр /2022.09.01/ өөрийн цахим хуудаснаа "Улсын төсвөөс 100 тэрбум, Нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөг гаргаж цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүллээ" хэмээн бичжээ.

Түүнчлэн тэрбээр "Хүсэлт гаргасан бүх хүүхэд буюу 115 мянган хүүхэд цэцэрлэгтэй болж, өмнө нь цоожтой хаалганы цаана үлддэг байсан 38 мянган хүүхэд энэ жил цэцэрлэгт хамруулсан. Их хэмжээний хөрөнгө оруулалт, зоригтой шийдвэр гаргасны үндсэн дээр нийслэлийн хүүхэд бүр сурч боловсрох эрхээ эдлэх боломжтой болж байна.  200 тэрбум төгрөг гэдэг бол өнгөрсөн 10 орчим жилд боловсролын салбарт зарцуулж ирсэн мөнгөн дүнтэй дүйцэх хэмжээний хөрөнгө оруулалт юм. Цаашид дахин хүнд нөхцөлд орохгүй байхын тулд шинээр баригдаж байгаа хотхон, хороолол бүр стандартын дагуу сургууль, цэцэрлэгтэй байх шаардлагатай. Энэ стандартыг мөрдүүлэхэд гардаг хийдэл, хуулийн цоорхойг судалж, арилгахын төлөө ажиллаж байна" гэсэн байна. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Новшоо(122.201.24.190) 2025 оны 03 сарын 13

Чг ийм их мөнгө зарцуулагдсан эсэхийг шалгах хэрэгтэй ш дээ. Хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг ЕС БС Хотын дарга бүгд л би хийсэн гэх .... Ийм их мөнгөн дээр бүгд д ажиллах байх даа хаха. Хувийн улсын цэцэрлэгт хувиарласан аа л хэлээд байгаа юм уу даа. 200 тэрбумаар. Энэ 200 хэр их мөнгө вээ Хэдэн цэцэрлэг барих вээ. Шинээр Хаана хаана барьсан бээ\n

2  |  0
Зочин(64.119.18.9) 2025 оны 03 сарын 13

Урьд нь ч ийм шаардлага байсан, даан ч холбогдох байгуулагууд нь хэрэгжуулдэггуй байсан болохоос, шинэ юм огт биш, тэгээд ч энэ бехийн ярьсан юм худлаа талдаа гэдгийг одоо бугд гадарладаг болчоод байна шуу

1  |  0
Ганах(202.126.89.221) 2025 оны 03 сарын 13

Урьд нь ийм шаардлага дүрэм журам байсан биздээ энэ жил гэнэт санав уу?.

1  |  0
Зочрн(192.82.84.89) 2025 оны 03 сарын 13

Энэ чинь л ёстой зөв дөө.

1  |  0
1(192.82.87.75) 2025 оны 03 сарын 13

Чи бол зайлаа

1  |  0
Top