Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байсан хоригдол Б.Баянбаатар нь 2022 оны наймдугаар сарын 29-ний өдөр оргож, эрэн сурвалжилж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Эрэн сурвалжлах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулж, түүнийг өнөөдөр /2022.09.02/ 09 цагийн орчимд олж баривчилсан талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )