Нийтийн тээврийн машин цагийн тарифт өөрчлөлт оруулах талаар хэлэлцэнэ

2022 оны 09 сарын 05

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн 2022 оны есдүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар нийтийн тээврийн машин цагийн тарифт өөрчлөлт оруулах талаарх мэдээллийг сонссон.

Инфляцын түвшин, гадаад валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан тос, тослох материал болон сэлбэг хэрэгсэл, бусад бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Мөн шатахууны үнэ нэмэгдсэн зэрэг нь “Машин цагийн тариф”-т өөрчлөлт оруулах шаардлага бий болсон аж. Уг тогтоолын төсөлд машин цагийн зардлын тарифыг их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобус 53364 төгрөг, угсраа автобус 69688, дунд багтаамжийн автобус 46428, цахилгаан давхар автобус 63979 төгрөг байхаар тусгасан байна.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээний үйл ажиллагааны санхүүжилтийн түр журмын төслийн ерөнхий мэдээллийг сонслоо.

Түүнчлэн Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн, дэмжив. Үргэлжлүүлэн Нийслэлийн ИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо хуралдаж нийтийн тээврийн салбартай холбоотой дээрх асуудлуудыг хэлэлцэв. 

Түүнчлэн 2022 онд төвлөрлийг саарууулах, түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээ, Нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар мэдээлэл сонсож, хэлэлцлээ. Эдгээр асуудлыг энэ сарын 7-ны өдөр болох Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top