Урианхай сурын харваанд Баян-Өлгийнхөн тэргүүллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 09

Улсын баяр наадмын Урианхай сурын харваа Төв цэнгэлдэхэд амжилттай болж өндөрлөв. Нийт 120 гаруй харваачид цэц мэргээ сорьсноос Баян-Өлгий аймгийн харьяат “Мон бит” ХХК-ийн харваач, спортын мастер Ж.Мягмар 30 онохоос 24 онож тэргүүн байр эзлэн Улсын мэргэн болзол хангалаа. Удаах байрт мөн аймгийн Бугат сумын харьяат, “Цамба өгөөж” ХХК-ийн харваач З.Нямсүрэн 30 онохоос 23 оносон бол, гуравдугаар байрт Баян-Өлгий аймгийн Бугат сумын харьяат Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн харваач О.Эрдэнэбилэг, дөрөвдүгээр байрт “Хас банк”-ны харваач Х.Болдбаатар, тавдугаар байрт Баян-Өлгий аймгийн Буянт сумын 10 дугаар ангийн сурагч харваач Б.Тэнгисболд нар тус тус эзлэв. Урианхай сурын харваанд цэц мэргээ сорьсон 5 харваач дэд мастерын болзол хангалаа. Буриад сурын харваа үргэлжилж байгаа бөгөөд маргааш дүн нь гарах юм байна.   

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top