Ж.Батбаясгалан: Тэгш, сондгой бол түгжрэлийг бууруулах шийдэл биш

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 09 сарын 07

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр /2022.09.07/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна. Энэ жил Монгол Улс төдийгүй дэлхий нийтэд эрчим хүч хүнд асуудал байна. НИТХ-аас Ажлын хэсэг гараад ажиллаж байна" гэв. 

Түүнчлэн "Засаг даргын зүгээс тэгш, сондгойгоор хязгаарлах асуудлыг өргөн бариагүй. Засаг даргатай уулзсан. Замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчилж байна. Авто замын түгжрэлийг бууруулахад ард иргэдээсээ санал асуух хуультай. Энэ асуудал хууль тогтоомжийн хүрээнд л явагдаж, өргөн баригдах байх. Тэгш, сондгой бол замын түгжрэлийг бууруулах шийдэл биш" гэх мэдээллийг өглөө. 

Үүнээс гадна "Орос, Монголын хамтарсан III сургуулийн захирлыг чөлөөлөх Л.Энх-Амгалан сайдын тушаал гарсан. Хөдөлмөрийн ажлыг хугацааг дуусгавар болгох тушаал гарсан байна. Хариуцлагын асуудлыг ОХУ-ын талтай шийдвэрлэсэн. Хоёр улсын хоорондын хэлэлцээрийн гэрээний хүрээнд асуудлыг шийдэх үүрэг авсан. ОХУ, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд байгуулсан, хамтарсан сургууль байгуулах гэрээний хүрээнд тавигдсан болохоор Удирдах зөвлөл энэ асуудлыг шийднэ" гэсэн байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(59.153.87.227) 2022 оны 09 сарын 07

Замын түгжрэлийг бууруулах шиг амархан шийдэл алга даа. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нараас жолооны дүрмийн шалгалт авахад бараг 70% нь хангалтгүй дүн үзүүлнэ. Түүнийг нь Е монголиад тавиад л хяналтаа сайн хийгээд замаа камержуулчих тэгээд л болоо. Хэрвээ жолооны эрхгүй хөдөлгөөнд оролцвол ахиухан торгочих. Харин бүх зүйл нээлттэй ил тод явагдах хэрэгтэй. Дахин шалгалт авах хугацааг 3 сарын дараагаас хэдийд авахыг хамт тавьчих тэгээд дүрмээ уншаад шалгалтандаа тэнцвэл хөдөлгөөнд оролцоно лбиз. Бас эмэгтэй 60 нас эрэгтэй 65 нас гээд насыг нь заачих. бас жолоодох эрхийг 20нас болоо

0  |  0
Top