Памирын нуруунд гацсан УУЛЧИН Х.БУМХИШИГИЙГ аварлаа

2022 оны 09 сарын 13

Памирын нурууны Ленин (7134м) оргилд ганцаарчилсан авиралт хийж явсан "Цэгц" клубын тэргүүн Х.Бумхишиг 5800 м өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан талаар бид өмнө нь (ЭНД) мэдээлж байсан.

Тэгвэл уулчин залууг аврах ажиллагаа амжилттай болж, тэд эсэн мэнд машин хүрэх газарт бууж ирсэн талаар Монголын Уулчдын холбооноос өнөөдөр (2022.09.13) мэдээллээ.

Тэд Оше хот руу эмнэлэгт очиж, үзлэг хийгээд эмчийн заавраар нутаг буцах эсэх асуудлыг шийдэхээр болжээ.


 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.167) 2022 оны 09 сарын 13

Энэ оргилын Ленин нэрийг нь солиогүй л байгаа юм байх даа, Ленин моодноос гараад удаж байна ш дээ, кк

0  |  0
зочин(192.82.87.199) 2022 оны 09 сарын 13

ямар ч үр дүнгүй ажил бусдад болон өөртөө ажил удах хүмүүс бай юм даа

0  |  0
Top