Дуудлагын машины үйлчилгээг сайжруулахыг үүрэг болголоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 19

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг даалгаврыг ирэх 14 хоногт хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо. Бодлогын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, удаашралтай байгаа, хөрөнгө оруулалт шаардагдахгүй ажлуудаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгосон юм. 

Өвөлжилтийн бэлтгэл хангах  ажлын хүрээнд:

 

  • Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай бригадыг бэлэн байлгах.
  • Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн засвар, орчны тохижилт болон инженерийн шугам сүлжээний ажлуудыг эрчимжүүлж дуусгах, улсын комисст хүлээлгэж өгөх ажлыг эрчимжүүлэх.
  • Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, ашиглах заавар, зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлэх.

Төсвийн орлого бүрдүүлэх  ажлын хүрээнд:

 

  • 2022 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд хангаж, орлого төвлөрүүлэгч байгууллагууд орлогын тасалдлыг нөхөж, гүйцэтгэлийг хангах.
  • Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу төсвийн зардлын хэмнэж төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулах.
  • Нийслэлийн Төр захиргааны авто баазаас дуудлагын машины үйлчилгээг сайжруулах, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хийгдэж буй цахим системийн ажлыг эрчимжүүлж, нийслэлийн удирдлагуудад танилцуулах.

Цаг үеийн асуудлын хүрээнд:

 

  • Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах.
  • Нийтийн тээврийн үйлчилгээ, чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор газар дээр явж нөхцөл байдалтай танилцах,  нийтийн тээврийн үйлчилгээний цагт хяналт тавих ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top