Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганд оролцлоо

2022 оны 09 сарын 21

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өчигдөр /2022.09.21/ АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг НҮБ-ын Төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш угтлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч зарим улсын төрийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлагатай хоёр талын уулзалт хийсэн бөгөөд өнөөдөр Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлнэ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Шийдвэрлэх мөч: Харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдлүүд” сэдвийн дор болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top