УВС: Хэлмэгдэгчдийн дурсгалыг түшиглэн цогцолборт орчин байгуулна

2022 оны 09 сарын 21

Увс аймгийн Цагаатгалын салбар комисс хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөлийг түшиглэн цогцолборт орчин байгуулна.

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр 2022 оны есдүгээр сарын 19-ны өдөр Увс аймагт ажиллалаа.

Увс аймгийн ИТХ-ын дарга бөгөөд салбар комиссын дарга Ц.Батболд, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд салбар комиссын нарийн бичгийн дарга Ч.Энхбаяр, салбар комиссын гишүүд болон ИТХ-ын ажлын алба, аймгийн шүүх, прокурор, тагнуул, архив, музей зэрэг албан байгууллагын албан хаагчидтай ажил хэргийн уулзалт, мэдээлэл хийж, цагаатгалын асуудлаар хандсан иргэдтэй уулзаж холбогдох хуулийн зөвлөгөөг хүргэлээ.

Увс аймгийн салбар комисс Хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөлийг түшиглэн дурсгалын багана бүхий цогцолборт орчинг бүрдүүлнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(112.72.15.182) 2022 оны 09 сарын 21

за одоо цагаатгаад дуусцан биз дээ, энэ цагдаагаас тэтгэвэрт гарсан төгөлдөр гэнэ үү энэ нэг нөхөр юу гээд сүржигнээд байгаан?\n

0  |  0
Top