Дараагийн сайдад тунаж үлдэгсэд

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 01

Албан ёсоор зарлагдаж гараанаас гараагүй ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тамганы төлөөх марафон хэдийнэ эхэлжээ. Уламжлал ийм хойно доо. Хуучин сайд Д.Сарангэрэлийг огцруулах тухай шийдвэр гарахаас өмнө “ул айл” гэж хэлсэн үгний араас л марафон эхэлсэн болов уу. Тэгэхээр хэзээ нэгэн цагт албан ёсоор гараанаас гарч барианд орох нь тодорхой. Барианы газарт өнгөлж ирсэн нөхөрт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тамга хэмээх цом гардуулна. Гагцхүү барианд орсон этгээд допингтой байх уу, эсвэл газар дундаас эргэж зугтаасан уу гэх зэрэг олон асуудал үүснэ.

Учир нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, МАН-ын генсек гээд эрх мэдэл бүхий нөхөд өөр өөрийн “тамирчин”-аа тамганы төлөө уралдуулж эхэлсэн гэдгийг Шаргал ордноос эх сурвалж мэдээлсэн. Хамгийн гол нь өнгөрөгч хоёр парламентын хугацаанд МАН доторх хуучцуулаас сайд болоогүй хүн бараг л үлдсэнгүй. Тэр тусмаа жендер нэрийн дор чамгүй олноор бүлэглэх болсон МАН-ын хэдэн хүүхэн гүйлдээд эхэлсэн аж. Ямартай ч том зорилгын дагуу Үндсэн хуулиа өөрчилсөн учраас “дан дээл”-тэй сайд томилохгүй нь ойлгомжтой.

Одоогийн байдлаар “62-ын бүлэг”-т анх удаа сонгогдсон 25 гишүүн байгаа бол 2016 оноос хойш Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн гээд гурван Засгийн газар дамжин сайдаар ажилласан, одоо ажиллаж байгаа 25 хүн бий. Нам, улс төрийн зарчмаар бол эд нарт сайдын суудал байхгүй. Өөрөөр хэлбэл хоолондоо орчихсон, одоо орж байгаа гэсэн үг. Үүний зэрэгцээ 33:32-ын бүлгийн хагарал ч нөлөөлнө гэхээр “62-ын бүлэг”-ээс 50 хүн лав сайдаар очихгүй болж байна.

Ингээд УИХ-ын дарга Г.Занданшатар, дэд дарга Т.Аюурсайхан, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар очихгүй гэхээр 53 болно. Нөгөө талаас С.Батболд, Б.Дэлгэрсайхан, Б.Баттөмөр гээд хоёроос дээш сонгогдсон түшээд бий. С.Батболдын хувьд Ерөнхий сайдаар ажиллаж, УИХ-д олон сонгогдсон хүн тийш очно гэж үгүй. Юун ганц яам, засгийг бүхэлд нь авах тухай бодол л толгойд нь эргэлдэж байгаа. Б.Дэлгэрсайхан, Б.Баттөмөр хоёрын хувьд шаард­лагад нийцэхгүйгээс гадна өөрсдөө ч сонирхохгүй гэхээр 56 болж байна.

Эцэст нь Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Ш.Раднаасэд, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн гэсэн зургаан гишүүн яах аргагүй тунаж үлдэнэ.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахад Засгийн газраас “Салбарын сайдад УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдож, Байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлага бүхий хүнийг сайдад томилно” гэсэн шалгуур тавьсан.

Хэрвээ Засгийн газар өчигдөр ярьж байсан шалгуураа мартчихаагүй бол дээрх зургаан нөхрөөс сонгохоос өөр сонголт байхгүй харагдана. Мөн нэг асуудал байгаа нь жендерийн асуудал тавьж байгаа. Огцорсон сайд Д.Сарангэрэл ч жендер ярьж байгаад сайдын суудалд очсон. Одоо ч МАН-ын эмэгтэйчүүд дунд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын суудлыг эмэгтэйчүүдийнх гэдэгт бат итгэчихсэн явна. Жендерийн хууль хүчин төгөлдөр байгаагаас гадна түүнд уялдсан МАН-ын дотоод дүрэм, Засгийн газрын тогтоол, шийдвэр байгаа. 

Ингээд үзэхээр М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг гурав тунана

 

  • М.Оюунчимэгийн хувьд УИХ-д хоёр удаа сонгогдож, 2017-2020 онд Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж, өдгөө Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа сэтгүүлч мэргэжилтэй.

 

  • Г.Мөнхцэцэгийн хувьд УИХ-д хоёр удаа сонгогдож, саяхан Байнгын хорооны даргаар томилогдсон, утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй.

 

  • Б.Саранчимэг УИХ-д мөн хоёр удаа сонгогдож, саяхан Байнгын хорооны даргаар сонгогдоод байгаа. Түүнд байгаа давуу тал гэвэл УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар 2016 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд ОХУ, АНУ, дотооддоо ШУТИС, МУИС тус тус төгссөн аж. Энэ ч яахав. Намтар л биз. Огт дипломгүй Эрүүл мэндийн сайд ажиллаж байсан түүх ч манайд бий.

Одоогийн байдлаар Засгийн газраас тавьсан шаардлагад нийцэж буй гурван эмэгтэй нь улс төрийн хувьд ижил гараанаас гарсан, тэр энэ гээд ялгаж ангилаад байх зүйлс бараг үгүй. Харин нэг илүү зүйл гэвэл Б.Саранчимэгийн төрсөн дүү, бизнесмэн Б.Наранхүү МАН-ын ихэс дээдэстэй холбоотой, зарим нэгтэй нь хэтэвч нэгсэх ч үе байдаг гэдэг. Энэ бол ямар ч ажил мэргэжил, стандарт шаардлагаас том зүйл гэдгийг мартаж болохгүй. Эрхэм дээдсийн нутгийн ойд томоохон өргөл барьц барьсан ч сураг байна лээ. “Баян хүн гурван төрд нүүртэй” гэдэг ч үг бий.

Уг нь бүлэг фракц, улс гэдэггүй бол УИХ-ын гишүүн С.Чинзориг бол яах аргагүй энэ салбарын хүн. Тэрбээр төр захиргааны анхан болон дунд шатанд ажиллаж байгаад 2000-2008 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар, 2014, 2016 онд мөн салбарын сайдаар хоёр удаа сонгогдон ажилласан, салбараа сайн мэдэх туршлага бүхий хүн байна. Бодоход “32-ын бүлэг”-т багтаж, М.Энхболдтой элэг нэгсэж явсан болохоор үгүй гэх байх.

Гэхдээ л өнөөдөр “32-ын бүлэг”-ийн С.Бямбацогт Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж л байна. Энэ бүлгээс өнөөгийн бүрэлдэхүүнд Ё.Баатарбилэг ч ажиллаж байсан. Уг нь “Улс төрд мөнхийн дайсан гэж үгүй, мөнхийн эрх ашиг л бий” гэдэг сэн. Сайдын марафоны барианд хэн орж тамга хэмээх цом гардахыг харах л үлдлээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(202.179.27.211) 2022 оны 10 сарын 02

SARANCHIMEG ZUGEERDEE BAIJ BGAA NI TUUV DARUU

0  |  0
irgenleg(103.26.194.115) 2022 оны 10 сарын 02

bat enh geel neg ih gajiga .bat enh odoo ter GOK reket higel mongo nhed baiagam shuu.

0  |  0
seruuleg(103.26.194.115) 2022 оны 10 сарын 02

bat enh bas songulin ued simba bimba zahilagr setguulch mongon tulga alatanshagai zoodj barag aljila shuu. tgel simba burne itge abj shoorn shes zoogol and bolsin bilee.

0  |  0
zochin(103.26.194.115) 2022 оны 10 сарын 02

bat enh geel bas simba daalgabr humus zoodj mongo bualj hoh burd zah taragal 7 jil yal absin bile.e bat enh bas neg shoorongi yalatn ih huralin gishun ymaa daa.

0  |  0
zochin(103.26.194.115) 2022 оны 10 сарын 02

bat enh geel neg buduun bas rekt shoornd 3 jil bolosin een baga ahnagi yalatn damjil der baiadga abial geed yasan bi unen held uurig hurged iaigamu.

0  |  0
zochin(103.26.194.115) 2022 оны 10 сарын 02

humus bat enh ded surguli togsoogui baijil yagal shuuh huulich bolohin bee.

0  |  0
Зочин(202.9.46.23) 2022 оны 10 сарын 02

Ард түмнээ бодож энэ сайдад С. ЧИНЗОРИГИЙГ тавибал ажлаа мэддэг ард түмний төлөө их зүйлийг хийх ёстой хүн юм. Чадахгүй хүнийг тавихаар ажил нь урагшгүй болж, сайдын дүр эсгэнэ дээ. Энэ эмэгтэй гишүүдийг тавих хэрэггүй хийхээр хүн алга байна. Яагаад ажлаа хийж чадах С.Чинзориг гэдэг хүнийг тавих хэрэгтэй, тэр бол шударгаар ажилладаг хүн.

0  |  0
Zocnin(108.63.54.217) 2022 оны 10 сарын 02

Munkhtsetseg gej shulegcn yu hiih be dee

0  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 10 сарын 02

burxan muny Oyunchimeg l bish

0  |  0
Ь(188.32.190.22) 2022 оны 10 сарын 01

Гөнбууш хамаагүй дээрээ энэ хэдэн хог шиг улсаа идээд байхгүй

0  |  0
zochin(150.129.141.97) 2022 оны 10 сарын 01

za ter boortsogtoi avgai bol mash ih ashig sonirholiin zorchiltei n ard tumend todohoi shvv dee

0  |  0
Р(43.242.243.65) 2022 оны 10 сарын 01

Саранчимэг дээрээ. Оймс дараа байхоо

0  |  0
Z(202.9.46.6) 2022 оны 10 сарын 01

1  |  0
zochin(150.129.143.245) 2022 оны 10 сарын 01

tuul chini neeh swis geel tamir ah geel guigal dologo guigel pildaga hih demi.chini tamirhuu geel swiss bas zoodl olosn ajil higel abdag mongo dolor zoodl bualaj dermdel hogol barag aald mongol hogol yabudlagin shuu.

0  |  0
irgen(150.129.143.245) 2022 оны 10 сарын 01

chi neeh lubsandorj ah geel dolignoh dmei chini 1huu 1 ohin belguin barag aald zoodl dermde hoojgol yabuldagin bishuu. bas gerlechuluun gel belguin ohin zoodj tamald dolor bulaj abad hogool ulaanbaart alchad achij achiral buyant uhaa der hajal zugtaadin.

0  |  0
iregn(150.129.143.245) 2022 оны 10 сарын 01

chi neeh gombojab lubsanjab geed pildag guigel dolignol. ter chini ohini hurgen belgiun zoodol dolor deremdel butsadagin. berlguin baiga lubsandorj ged johon zoodj degeld gej heled.

0  |  0
zochin(106.154.128.25) 2022 оны 10 сарын 01

eviide alinch garhiig husehgui bna ajil lah chadvargui gadaad surj tugsun uls.g gargaach ⁉️ bainga baij k baidag horvoogiin adguud baihii tur shinchilj hiihgui ardtumen ta nariig ymar uls ve gedgiig tansan uchir ard tumen ajil iigch husehgui ajil laa geed thalin bgaan horvoo hogiin ugeer helj ad uzdeg ardtumen ajil hiig husehgui bna mgl ardtumen yaduu yum ajilaad ajil san uls.g ad uzej yalgavaldag turtei oron delhiid mgl uur baih gui bayn uls.n hurliin darga nar ajil daa ardtumen ta hun gej harhaa sonshoo bolson hudlaa yarj thag nuhthuudug suudliin dontoi duraara orildo

1  |  0
Энжи(103.57.94.34) 2022 оны 10 сарын 01

Боорцогхон Оюунчимэг бараг очих нь тодорхой болсон

0  |  0
h(192.82.70.103) 2022 оны 10 сарын 01

taarshuudainud

1  |  0
Top