ТАГНУУЛ | Зэвсэгт босогчдын мэдэл дэх "КК парк"-д Монголын иргэд хохирогч болжээ

2022 оны 10 сарын 03

Цар тахлын хөл хорио тавигдсанаас хойш Зүүн өмнөд Азийн орнуудад 20-35 насны залуучууд хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал нэмэгдэж байгааг Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-аас сэрэмжлүүлж байна.

Тухайлбал, дотоод мөргөлдөөний улмаас газар нутгийн зарим хэсэг нь зэвсэгт босогчдын мэдэлд ороод байгаа Мьянмар улсын "КК парк" гэх газар Монгол Улсын тодорхой тооны иргэд хохирогч болсон нь тогтоогджээ.

"КК парк"-д цахим луйвар, биеэ үнэлэлт хөдөлмөрийн мөлжлөг болон мансууруулах бодисын хууль бус худалдаа зохион байгуулдаг талаар хил залгаа орнуудын хууль сахиулах байгууллагаас анхааруулж, өөрийн иргэдээ гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлж эхэлсэн.

Дээрх гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ цахим орчинд англи, хятад хэлний орчуулагч, хүний нөөцийн мэргэжилтэн, оператор зэрэг ажилд өндөр цалин, хангамж амласан худал зар, мэдээлэл оруулж, иргэдийг хууран мэхэлж, авчирдаг байна.

Улмаар онгоцны тасалбар, даатгал, зочид буудал, хоолны зардлыг хариуцсан нэрээр өрийн дарамтад оруулан, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх замаар цэрэгжсэн хамгаалалт дор албадан хөдөлмөр эрхлүүлдэг.

Хохирогчид бусдын хүчинд автан, тус бүсэд шинээр хүн олж авчрах, зуучлах ажлыг гүйцэтгэж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байгааг ТЕГ-аас мэдээлж байна.

Гадаадын хууль сахиулах байгууллагаас "КК парк"-д хоригдож, албадан хөдөлмөр эрхэлж буй иргэдээ чөлөөлж, эх оронд нь буцаах ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлж байгаа боловч тухайн бүс нь зэвсэгт босогчдын мэдэлд байгаа тул энэ ажил удаашралтай байна.

Тагнуулын ерөнхий газраас хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдээ Монгол Улсад аюулгүй буцаан авч ирэхээр төрийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Иймд хөдөлмөрийн таатай нөхцөл амлаж, өндөр цалинтай ажилд зуучилна гэх худал мэдээлэлд хөтлөгдөн гадаад улсад зохихоос сэрэмжлүүлж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭГ ВИДЕОГООР ҮЗЭХ

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(66.181.182.110) 2022 оны 10 сарын 04

Үхэр монгол шуналтай, шуналаасаа болж асуудалд гэнэн ханддаг, буурь суурьгүй үхээнцүүд .

0  |  0
(192.82.86.102) 2022 оны 10 сарын 03

MANAI HAALGANI HAJUUD NAAD HUNII NAINAACHIN CHINI BN

0  |  0
зочин(66.181.165.189) 2022 оны 10 сарын 14

энэ дээр чинь цагдаа биш тагнуул,сөрөг тагнуул,тусгай албад ажиллана биз дээ.\n

2  |  0
Top