ЧД: Ахмад настнууд НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ӨРХӨӨР шалгарлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 10 сарын 06

“Олон Улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, хойч үедээ үлгэр жишээ болж буй “Тэргүүний өрх гэр”-ийг НЗДТГ, НИТХ, Нийслэлийн Ахмадын хороо хамтран жил бүр уламжлал болгон шалгаруулдаг билээ.

Уламжлал болсон энэхүү ёслолын шагнал гардуулах ажиллагаа өнөөдөр /2022.10.05/ болсон бөгөөд тус дүүргийн 5 дугаар хорооны ахмад настан Чойндонгийн Тангад Нийслэлийн “Тэргүүний тариаланч өрх”-өөр, 19 дүгээр хорооны ахмад настан Хувборын Сүрэнжав нийслэлийн “Тэргүүний өрх”-өөр тус тус шалгарч “Алтан түрүү” өргөмжлөл, Нийслэлийн Ахмадын хорооны хүндэт тэмдгээр шагнагдлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top