Жүдо ДАШТ: Японы баг хэвлэлийн хурал хийлгэлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 06

Аравдугаар сарын 6-13-нд Узбекистаны Ташкент хотод жүдо бөхийн ДАШТ болох гэж байна. Тус тэмцээнд оролцох Японы эрэгтэйчүүдийн шигшээ баг хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

Цар тахлын улмаас Токио олимп нэг жил хойшилсны уршгаар дараагийн Парисын олимп хүртэл хоёрхон жил үлдсэн шахуу үед болж байгаа ДАШТ. Тамирчид зорилгынхоо талаар ярилаа.

Энэ удаагийн шигшээ багт Токио олимпын аварга гурван тамирчин бий.
 

60 кг

Такато Наохиса: Ташкентэд алтан медаль авсны дараа л Парисын олимп нүдэнд харагдаж эхэлнэ. Тэмцээн болгонд маш хичээж барилдах болно.

66 кг

Абэ Хифүми: Дэлхийн аварга болж, Парисын олимпдоо бэлтгэнэ.

73 кг

Хашимото Соичи: Парисын олимпын талаар одоо бодохгүй байна. Энэ жил дэлхийд заавал түрүүлэх зорилготой.

81 кг

Нагасэ Таканори: Миний жин сайн тамирчин ихтэй, брсблдббнтэй жин. Алтан медальтны нэр хүндийг хамгаалан барилдах болно. Өмнөө байгаа өрсөлдөгчийг унагах хамгийн чухал.

90 кг

Косүкэ Машияма: Дэлхийн аварга болсныхоо дараа л Парисын олимпын талаар бодож эхэлнэ.

100 кг

Ийда Кэнтаро: Шигшээ багт сонгогдох тэмцэл болж байна. Миний байдал тун хүнд байгааг ойлгож байгаа. ДАШТ-д амжилт гаргаж байж өөрийгөө харуулж чадна.

+100 кг

Сайто Тацүрү: Тедди Ринерийг ялах зорилготой ирсэн ч Ринер барилдахгүй болжээ. Хэн ч байсан, юу ч болсон ялж, түрүүлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top