МССХ: Гэрэл зурагчин Д.Чадраабал, Ч.Ганбат, Д.Нямбилэг
Узбекистаны нийслэл Ташкент хотод жүдо бөхийн ДАШТ үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр эрэгтэй 81 кг-ын жингийн барилдаан болж, манай залуу тамирчин Б.Эрдэнэбаяр барилдлаа. Анх удаагаа ДАШТ-д зодоглож байгаа Б.Эрдэнэбаяр эхний тойрогт Италийн Антонио Эспозитотой таарсан.
Барилдаан эхлээд нэг л эвээ олохгүй хоёр торгуулсан манай жүдоч нэмэлт цагийн эхний 15 секундэд жийж шидээд ИППОН ялалт авлаа. Түүний дэлхийн аваргын анхных нь ялалт.
Б.Эрдэнэбаяр дараагийн тойрогт Бразилын Гильермо Шмидтэй барилдана. Түүнийг ялахад Израилын алдарт Мүги Сакитай таарах магадлал өндөр.
Сэтгэгдэл ( 4 )
Amjilt xvsie
saijirsan bnshvv hicheegeerei oirhon bnshvv amjilt amjilt
Энийг хатуухан гараар элдээд өгөхөд цаашдаа болохоор залуу байна