Дэлхий даяар 27 мөргөлдөөн, иргэний дайн өрнөж байна

2022 оны 10 сарын 13

Дэлхий даяар зөрчилдөөн улам нэмэгдэж байна. Украинд болж буй хүмүүнлэгийн хямрал яг одоо олны анхаарлын төвд байж болох ч дэлхийн хэмжээнд мөргөлдөөн гарсаар байна. Дэлхий даяар үргэлжилж буй мөргөлдөөний талаар таны мэдэх ёстой зүйлсийг энд оруулав.


1. Дэлхийн даяар 27 мөргөлдөөн болж байна

"Дэлхийн мөргөлдөөн хянагч"-ийн мэдээлснээр одоогоор дэлхий даяар 27 мөргөлдөөн үргэлжилж байгаа аж. Мөргөлдөөн, зөрчилдөөнийг “дордож буй”, “өөрчлөгдөхгүй”, “сайжирч буй” гэсэн гурван бүлэгт ангилдаг. Одоогийн байдлаар "сайжирч байна" гэж тодорхойлсон нэг ч зөрчил байхгүй. Украины мөргөлдөөн, Афганистаны дайн, Ливан дахь улс төрийн тогтворгүй байдал, Йемень дэх дайн, Мьянмар дахь Рохинжагийн хямрал, Этиоп дахь мөргөлдөөн зэрэг нь улам л  хурцдаж байна.

2.Хүчирхийлэл газар авсаар

НҮБ-ын мэдээлснээр дэлхий даяар мөргөлдөөн, хүчирхийлэл өссөөр байгааг анхааруулжээ. Дэлхий дахинд дэлхий II дайнаас хойших хамгийн аюултай байдалд байгаа аж.

3. Хоёр тэрбум хүн мөргөлдөөний бүсэд амьдарч байна

Дэлхийн нийт хүн амын дөрөвний нэг нь мөргөлдөөнд нэрвэгдсэн бүс нутагт амьдардаг. Этиопын Тиграй бүс нутаг, Өмнөд Судан, Сири, Йемень, Афганистан зэрэг улс хамгийн их хохирол амссан газрууд юм. НҮБ-ын мэдээлснээр, өнгөрсөн онд 84 сая хүн мөргөлдөөн, хүчирхийлэл, хүний эрхийн зөрчлөөс болж дүрвэжээ. Энэ онд хамгийн багадаа 274 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай болно гэсэн тооцоо гарчээ.

4. Йеменьд өлсгөлөн дээд цэгтээ хүрчээ

Саудын Арабын дэмжлэгтэй Йемений Засгийн газрын арми болон Ираны дэмжлэгтэй Хутийн дайчдын хоорондын цуст иргэний дайн зургаан жил үргэлжилж байна. Олон зуун мянган хүн амь үрэгдэж, хэдэн сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд байна.

5. Дайн эхэлснээс хойш 13 сая сиричүүд дүрвэсэн

Сирийн дайн эхлээд 11 жил өнгөрсөн ч дүрвэгсдийн хямрал дэлхийн хамгийн том хямрал хэвээр байна.

6. Мьянмар дахь мөргөлдөөн бол дэлхийн хамгийн удаан үргэлжилсэн иргэний дайн юм

Мьянмар (өмнө нь Бирм гэж нэрлэдэг байсан) 60 гаруй жилийн турш мөргөлдөөнтэй байна. Тус улс Их Британиас тусгаар тогтносон 1948 оноос хойш үндэстний цөөнх хавчлага, дарамтад өртсөөр байна.

7.Мөргөлдөөнтэй улс орнуудын ДНБ хоёр дахин буурдаг

Мөргөлдөөнд хамгийн их өртсөн улс ДНБ-ийхээ 41 хувийг дунджаар алддаг байна.

Хүн төрөлхтний зовлон зүдгүүр, нийгмийн эмх замбараагүй байдал, дэд бүтцийн эвдрэлээс гадна дайны дарамт нь мөргөлдөөнд нэрвэгдсэн орнуудын эдийн засагт бас нөлөөлж байна. Эдийн засаг, энх тайвны хүрээлэнгийн судалгаагаар дэлхийн мөргөлдөөнд хамгийн их өртсөн 10 орны эдийн засгийн дундаж зардал нь дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 41 хувьтай тэнцэж байна.

8.Хүмүүнлэгийн  хэрэгцээ өсөх нь мөргөлдөөнөөс үүдэлтэй

Мөргөлдөөн хүмүүнлэгийн хэрэгцээний 80 хувийг бүрдүүлдэг бөгөөд 2016 онд мөргөлдөөний зардал дэлхийн хэмжээнд 14 их наяд ам.долларт хүрчээ. Энэ нь дэлхийн өлсгөлөнг 42 удаа зогсооход хүрэлцэхүйц мөнгөн дүн юм.

9.Афганистанчууд хүүхэд болон эд эрхтэнээ зарж байна

Афганистаны гэр бүлүүд талх авахын тулд эд эрхтэн, нялх үрээ худалдахаас өөр аргагүйд хүрээд байна. АНУ тэргүүтэй 20 жилийн мөргөлдөөний дараа саяхнаас Афганистаныг Талибууд захирах болсноор тус улсын эдийн засаг сүйрч, бараг бүх нийтээрээ ядуурал, өлсгөлөнгийн хямралд хүргэв. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн мэдээлснээр тус улсын хүн амын талаас илүү хувь нь “хэт өлсгөлөнтэй тулгарч, есөн сая орчим нь өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй” байгаа аж.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.77.60) 2022 оны 11 сарын 14

Ийм үймээн самуун хүчирхийлэл дайн дажныг ардчилагч гэх хулгайчууд л дэмждэг.Тэдний шүтэгч АНУ тэргүүтэй барууны харгис хүч голчлон өдөөдөг.Тэд бусдыг өөрийн хараат колоио болгож дэлхийг бүхэлд нь ганцаар захирах ядуу буурай орныг улам мөлжих зорилготой.

0  |  0
Би(192.82.88.142) 2022 оны 10 сарын 13

Амэрикууд л ялангуяа НҮБ нэртэй дайн зогсоох биш Амэрикийн зэвсгийг туршигч нар буруутай, өөр юү ч биш, бас Энхийг сахиулна гэчихнээ болоогүй, заваан 00 ын ногоонуудыг ашиглаж тархи угаагчид.

1  |  0
Зоч(66.181.190.32) 2022 оны 10 сарын 13

Лав Сири ,Афган,Мьянмар гээд оросын суганы орнууд байна аа.Африкууд яахав дээ тэд угаасаа хоорондоо байлдахгүй хоновол нойр нь хүрдэггүй хүмүүс

0  |  2
Зочин(139.5.219.204) 2022 оны 10 сарын 13

Энэ 27 мөргөлдөөнийг Америкийн санхүүжүүлэлт зэвсэглэлтээр 100 хувь явуулж бна даа. Тэгэхээр янкууд ямархуу жэвүүн ллрууд гэдэг нь ойлгомжой юу.

6  |  0
Top