"Өргөө" амаржих газар буюу Нэгдүгээр төрөх эмнэлгийн захирал Ж.Энхцэцэгийг Авлигатай Тэмцэх Газраас шалгаж байгаа талаар хэвлэлүүд бичиж эхэллээ. Харин үүнтэй холбогдуулан тус эмнэлгийн захирал өөрийн цахим хуудсаар дараах тайлбар, мэдээллийг өглөө.
Тэрээр "Би эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан эмч, багш, бас эх хүн. Миний үндсэн зарчим зөв зүйлийг дэмждэг, буруу юмыг хүлээн зөвшөөрдөггүй зантай хүн. Би шавь нартаа хүний төлөө гэсэн сэтгэлтэй, шударга ажиллахыг зааж, сургасаар ирсэн. Энэ амаржих газарт энэ л зарчмаа баримталж ажиллахыг хичээн ажиллаж байна.
Манай амаржих газар олон жилийн түүхтэй ууган амаржих газар юм. Энд олон чадварлаг, сайхан сэтгэлтэй эмч, эх баригч, сувилагч, асрагч, тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна. Тэд маань сайн ч ажиллаж байгаа, олон сайхан эхчүүдийг эсэн амаржуулж байгаа билээ. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр олон зүйл байдаг.
1) Ямар ч эхийг ялгаварлахгүй, хохироохгүй, үрээ тэврээд гэртээ гараасай гэж хүссэндээ ажилдаа хариуцлагагүй, СЭТГЭЛГҮЙ ХАНДСАН ажилчдад шаардлага тавьсан, хариуцлага тооцсон.
2) АРХИ УУСАН эмчээр мэс засал хийлгэхгүй, нярай хүүхдийг үзүүлэхгүй гэж шаардлага тавьсан, зарим тохиолдолд хөдөлмөрийн гэрээг нь дуусгавар болгосон. Ажлын байранд архидан согтуурах, согтуугаар ирэхийг хориглосон.
3) Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал алдагдсанаас ураг, нярай эндэх, эх хохироход хүргэсэн шалтгааныг тодорхойлон, зайлшгүй хийх арга хэмжээг зохион байгуулдаггүй, үйлчлүүлэгчдэд хүрч үйлчилдэггүй хариуцлагагүй ажилтан болон дарга нарт шаардлага тавьж, хариуцлага нэхсээн.
4) Харьяаллын бус гэх шалтгаанаар олон жил тулгар биетэй эхчүүдээс авдаг байсан 300 000 ТӨГРӨГИЙГ БОЛИУЛСАН.
5) Нэг суудалд 10, 20 жил хоргодон суусан, ажил хийдэггүй, хов ярьдаг бугшсан хүмүүсийн олон АСУУДАЛТАЙ ТЭМЦСЭЭН.
6) Амаржих газрыг тойрсон эмэгтэйчүүдийн ХУВИЙН ЭМНЭЛГҮҮД, түүнийг ажиллуулж буй Өргөө амаржих газрын дэд захирал, чанарын албаны дарга, бусад эмч нарын орлогыг хаасан.
7) Улсын эмнэлэгт үнэ төлбөргүй үйлчилгээ авахаар ирсэн үйлчлүүлэгчдийг чирэгдүүлэн хувийнхаа эмнэлэг рүү илгээж ТӨЛБӨР АВДАГ байдлыг зогсоосон.
8) Ахмад эмч нарыг шавь бэлдэхийг даалгаж; ЗАЛУУ ЭМЧ НАРАА сурч дадлагажиж, өсөж дэвжих боломжийг бүрдүүлсэн
9) Залуу эмч нараа дэмжиж тасаг бүрт сэлгэн ажиллууллаа.
10) Эмч, эмнэлгийн мэргэжилтэн бүрээс онол, дадлагын шалгалт авч, үечилсэн сургалт явуулж, чадахгүй юмыг нь зааж сургаж эхэлсэн.
11) Эмч төвтэй байсан эмнэлгийн ажилчдад /эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн ажилтнууд/ ижил тэгш боломж олгож, тэгш шаардлага тавьж, ажлын хариуцлага алдсан удирдах ажилтнуудад хариуцлага тооцсон.
12) Эх, эмэгтэйчүүд, нярайг ая тухтай орчинд амаржиж үйлчлүүлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бүх боломжоо дайчлан хамтын хүчээр ажилласан.
13) Хуурамч бичиг баримт үйлдэж, ажлын төлөвлөгөө, тайлан, хурлын тэмдэглэл бичдэггүй НЭМГ, ЭМЯ зэрэг дээд шатны байгууллагаа хуурдаг зарим албаны дарга дарга нартай тэмцсээн. Цаашид ч ТЭМЦЭНЭ, ЗАСНА.
14) Эмнэлгийн ажилчдын төлөө бус ажилтнуудаа турхирдаг, хагалган бутаргадаг, ажилчдын зөвшөөрөлгүйгээр, хамтын гэрээгүйгээр татвар авдаг, гишүүдийн нэрчилсэн бүртгэлгүй, хурлаа хийдэггүй, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа тавьдаггүй, сонгуульт хугацаа нь дууссан Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаас 4 жилд хураасан 350 сая гаруй төгрөгийн татварыг хаана, юунд зарцуулснаа тайлагнадаггүй хүнээс ТАЙЛАН НЭХСЭН.
15) Өөрсдөө ажлаа хийж чадахгүй, хийж байсан ажлынх нь алдаа дутагдал илрэх болохоор өргөдөл өгч гардаг, гарсан хойноо олон жил ажиллаж байгаа байгууллага, хамт олноо гутаан ярьдаг, тэдэнтэй хамссан хүмүүсийн өмнөөс ичиж байна.
БИ ХЭНЭЭС Ч МӨНГӨ АВААГҮЙ, ХЭНИЙГ Ч ХОХИРООГООГҮЙ. Надад хүний аманд "сайн" гэж хэлэгдэх, “сайн” болж харагдах шаардлага байхгүй. Би энэ эмнэлэгт бугшсан архидалт, хувийн эмнэлэгтэй дарга нар, бэлэн мөнгө, хээл хахууль авдаг, эмнэлгийн бичиг баримтын хуурамчаар үйлддлэг дарга нартай үргэлж тэмцэх болно. Би шударга үнэний төлөө, үйлчлүүлэгчдэд чанартай тусламж үйлчилгээг үзүүлдэг болгохын төлөө ажиллана! Надад “ХУДАЛ САЙН” нэр хэрэггүй ээ" гэв.
Сэтгэгдэл ( 7 )
хувийн эмнэлэгтэй эмч нарыг төрийн эмнэлэгт ажиллаж төрөөс цалинждаг байдлыг зогсоож ажиллуулах байх хэрэгтэй
Зөв шүү. Үнэхээр дэмжиж бна. Энэ эмнэлэгийн дарга эмч нар олон жил бугшсан үнэхээр хэцүүхүмүүс. Бүх дарга эмч нар хувийн бизнестэй. Эхчүүдийг үл тоомсорлож ханддаг. Энхцэцэг та зөв зүйтэй зүйл хийж бгаа тул наадуул чинь уурлаж бна. Хуучин шигээ хүний зовлон жаргалаар мөнгө олох гэж улайрч таныг эсэргүүцэж бгн
Бүгд хувийн эмлэгтэй нь үнэн шүү
Хувийн эмнэлэгтэй юмнуудыг хал, Наадуул чинь хувийн эмнэлгээрээ дамжуулж яаж мөнгө олох талахр л бодохоос биш төрийн байгууллагад үнэнчээр ажиллана гэж байхгүй. Мөн хов ярьдаг оркууд хаа сайгүй ажилд саад болж самарч явдаг. Тэднийг үтэр түргэн залуулаарай
Энэ захиралд цаашдынх нь ажилд улам их амжилт хүсье. Мэргэжлийн ёс зүй, чиг хандлага гэж байгаа энэ цаг үеийн шаардлагад нийцүүлж ажиллаж байгаа юм байна. Браво. Эсэргүүцээд байгаа цусан төрлүүд ухамсраа дээшлүүл ээ.
Сайн ажиллаж байгаа юм байна, гэтэл эрх ашиг нь хөндөгдсөн, архи уусан, ажлаас халагдсан, эмч нар эсрэгээр бичээд байгаа юм уу.
Зөв хүнийг ингээд л тал талаас нь бооргоод байдаг юм. Идээ бээрийг нь шахахаар тал талаас нь бооргоод байна шүү.