Увс аймгийн Бөхмөрөн сумаас зүүн зүгт 17 км зайд өнгөрсөн шөнө буюу Улаанбаатарын цагаар 2022 оны аравдугаар сарын 15-ны 03:33:23 минутад 4.7 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон гэдгийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Мөн өчигдөр Улаанбаатарын цагаар 08.54 минутад нийслэл Улаанбаатар болон төвийн аймгуудад газар хөдлөлт мэдрэгдсэн. Тухайн газар хөдлөлтийн голомт нь Эрхүүгээс 98 км, Буриадын Бабушкин хотоос 33 км-ын зайд, 10 метрийн гүнд байсан гэж үзэж байгаа бөгөөд ойролцоогоор 5-6 магнитутын хүчтэй мэдрэгдсэн гэж Европ, Газар дундын тэнгисийн Газар хөдлөлт, судлалын төвөөс мэдээлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )