Говь-Алтай аймаг Дарханаас хадлангаа бэлтгэснээр 90 гаруй сая төгрөг хэмнэжээ

2022 оны 10 сарын 17

Өнөөдрийн байдлаар, Төвийн бүс болон зүүн аймгуудаас баруун аймагт тээвэрлэгдэн очсон тэжээлийн ногоон өвс нэг боодол нь 17 мянга, байгалийн хадлан 15 мянга төгрөгийн ханштай байна.

Цаашид, үнэ ханш өсөх, өвс тэжээлийн хомсдол бий болох магадлалтай байгаа юм.

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Дархан-Уул аймагт ажиллаж, орон нутагтай зөвшилцсөнөөр өвс, тэжээлийн аюулгүй нөөцөө дээрх үнээс 50 хувийн хямд өртөгөөр бэлтгэжээ. Ингэснээр, тус аймаг өвс тэжээл татан төвлөрүүлэх ажилд тендер зарлаж, шалгаруулахгүй ба 90 орчим сая төгрөгийн төсөв хэмнэх юм байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд 10 мянган боодол өвс буюу 10 шланз өвс Говь-Алтай аймгийн зүг тээврлэжээ.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн ЗДТГ, ХХААГ техникийн дундын үйлчилгээний бааздаа суурилан хадлангийн иж бүрэн техник хэрэгсэл бүхий салааг Дархан, Сэлэнгийн заагт хүргэж өөрсдийн хүн хүч, техникээр ийнхүү хадлан авчээ.

Өнгөрсөн зун газрын гарц тааруу байснаас шалтгаалж, ирэх өвөл 10 аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй гэсэн урьчдилсан төлөв мэдээ гарсан.

Ялангуяа, баруун аймгуудад өвс тэжээл хомсдох эрсдэлтэй байгаа тул аймгууд аюулгүйн нөөцөө бүрдүүлэхэд бүх талаар анхаарч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top