Д.Сумъяабазар: Нийслэлийн төсвөөр түгжрэлийг бууруулах боломжгүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 10 сарын 19

Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад тулгамдаж буй асуудлууд, шийдэл болон олон улсын сайн туршлага, олон нийтийн оролцоо, хууль, тогтоомжийн зохицуулалт зэрэг сэдвийн хүрээнд “Түгжрэлийн эсрэг нийтээрээ” хэлэлцүүлэг өчигдөр (2022.10.18) болсон. 

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан оролцов. Мөн олон нийтийн төлөөлөл болж “Моод” нэвтрүүлгийн продюсер Б.Болд санал бодлоо хуваалцсан юм.

Улаанбаатар хотын 458 мянган га нутаг дэвсгэрт 1.6 сая хүн амьдарч, 665 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Мөн судалгаагаар тээврийн хэрэгсэл жилд 70.000-80.000-аар нэмэгдэж байгаа. Улаанбаатар хотыг анх 600 мянган хүнтэй байхаар төлөвлөж байсан ч өдгөө хүн ам гурав дахин нэмэгдсэн тул төвлөрөл, түгжрэл тулгамдсан асуудал болоод байна. 

Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Түгжрэл зөвхөн Улаанбаатар хотод байдаггүй. АНУ-ын томоохон хотууд ч бас түгжирдэг. ОХУ-ын Москва хотын хувьд гэхэд явган зорчилтыг дэмжих бодлого баримталж, нийтийн тээврээ шинэчлэн, уулзваруудыг өргөтгөн, олон түвшнийх болгож, LRT нэвтрүүлэх зэргээр 15 сая иргэнтэйгээ нэгдэн, түгжрэлийг шийдсэн байдаг. Яг л өдгөө бидний ярьж байгаа ажлуудыг хэрэгжүүлсэн байна. Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэл бол сүүлийн 30 жилд хуримтлагдсан асуудал.

Улаанбаатар хот өөрөө автомашиныг бүртгэж, улсын дугаар олгож, газрын бүртгэлийг хийж, бүсчлэл болон хураамжийг тогтоодог байх хэрэгтэй. Тийм учраас хөгжилд саад учруулж буй хуулийг өөрчилж, түгжрэлийг бууруулах чиглэлийн ажлыг хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Зөвхөн нийслэлийн төсвөөр түгжрэлийг бууруулна гэдэг боломжгүй, хүрэхгүй. Жишээлбэл, авто замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэж буй зарим компани огт урьдчилгаа авалгүйгээр, өөрсдийн хөрөнгөөр ажлаа эхлүүлсэн. Тэгэхээр төсөв багасах юм бол бүтээн байгуулалтын ажлууд зогсох аюултай. Тиймээс ч нийслэл Улаанбаатар хотын төсөв жил бүр 420 тэрбумаас буурахгүй байх Засгийн газрын тогтоол гарсныг бас тодотгох нь зүйтэй. Цаашид ч мөн хөрөнгийн бусад эх үүсвэр, боломжийг босгохоор ажиллаж байна” гэсэн байр суурь илэрхийлснийг онцолж байна. 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.21.163) 2022 оны 10 сарын 19

Түгжэрлийг бууруулах санаа угаасаа байхгүй

0  |  0
Санал(192.82.81.150) 2022 оны 10 сарын 19

Үнэн юм бичсэн юм байх даа устаж алга болсон байна

0  |  0
Зочин(192.82.81.150) 2022 оны 10 сарын 19

Орой ажил тарахад Энхтайваны гүүр уруудаад Яармагийн чиглэлийнхэнд замын 1 зурвас гаргаж өгвөл Зайсангийнханы түгжээтэй хамт нийлж түгжрэхгүй юм шиг санагдсан. Ингэвэл өглөө орой Төв шуудангаас 120 чиглэсэн зам бөглөрөх нь багасч магад. Одоо бол Зайсангийн чиглэл зам дүүргэхэд дагаж түгжээ үүсгээд байдаг байна даа. Танай албаны залуучуудын толгой сиирэг бус амьдралаас хэт хол байна даа. Цагдаа зохицуулахад замын бөглөөс эхэлдэг. Үүнийг л болиод ажиглалт хийх хэрэгтэй байсаар байна.

0  |  0
Зочин(192.82.81.150) 2022 оны 10 сарын 19

Яармаг Зайсанд сургууль бариулаач, хүүхэд зөөж л түгжээ үүсч байна шүү дээ.\nБүх компани бараг сургууль цэцэрлэг барина гэж газар авдаг юм биш үү. Яахав тэгээд эрх мэдэлтэнгүүдэд өгсөөр нөгүүдүүл нь авсаар асуудал уусч алга болдог шүү дээ. Одоо чгэсэн асуудлыг сөхөж Яармаг ийн сул талбайд хэд хэдэн сургууль барих боломжтой биш үү. Барилгаар баяжсан орлогоо тоолж чөдөхгүй компаниуд бариад л өгөх байлгүй дээ. Уул нь Хотын захиргааны байшинг зач янзлаад Сургууль болгож болох л байв. Та өөрөө ийм юм яриад байсан санагдах юм. Ей хөөрхий Монголын ирээдүй гэрэл гэгээгүйгүй л байна даа.

0  |  0
Ch(66.181.161.123) 2022 оны 10 сарын 19

Ene lalart bolomjtoi um uch bhgui

0  |  0
Ganaa(139.5.216.232) 2022 оны 10 сарын 19

Үнэхээр харамсалтай байна. Юу ч хийж яадсангүй дээ, өнгөрсөн хугацаанд, одоо тэгээд ийм үг хэлээд сууж байдаг

0  |  0
1(103.212.117.154) 2022 оны 10 сарын 19

Өөрийн чад.аргүй толгой хулгайгайгаас өөр юманд ажилдаггүй учраас чадахгүй байгаа гэдгээ ойлгоод зайл аа

0  |  0
Top