Х.Нямбаатар: Гадаадын хөрөнгө оруулагчдыг хуулийнхантай хамтарч ДЭЭРЭМДСЭН асуудлыг дэлгэнэ

2022 оны 10 сарын 19

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2022.10.19/ Засгийн газрын хуралдааны талаар мэдээлэл хийх үеэр гадаадын хөрөнгө оруулагчдад тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өглөө.


Тэрээр "20 мянга орчим гадаадийн хөрөнгө оруулалтай аж ахуйн нэж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн төлөөлөл, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын төлөөлөл Монголд үйл ажиллагаа явуулахад юун түрүүнд хуулийн этгээд байгуулахаас эхлээд хүндрэл бэрхшээл учирдаг гэдэг зовлонгоо ярьсан. Бид ердийн аж ахуйн нэгжтэй адилхан хуулийн этгээдээ бүртгүүлэх, магадгүй и-монголиа системээр хуулийн этгээдээ бүртгүүлж, хуулийн этгээдийн гэрчилгээгээ авдаг боломжийг нээж өгөөч ээ гэдэг саналуудыг хэлсэн.

Дээр нь манайд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг бүртгэж авахад хөрөнгө оруулалтын хувь хэмжээг бэлнээр төвлөрүүлж авч байгаа, дүн өндөр байгаа, цаашлаад гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад зарим хууль эрх зүйн орчин хоорондоо зөрчилдөөнтэй байгаа зэрэг хүндрэлүүдийг ярьсан.

Тухайлбал, Ашигт малтмалын тухай хууль болон ашигт малтмалын зөвшөөрөлтэй холбоотой орон нутгийн засаг захиргаанаас гаргаж байгаа шийдвэрүүд гадаадын хөрөнгө оруулагчдыг үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байна.

Танай Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд дуудлага худалдаагаар ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрлийг худалдаалдаг. Аваад газар дээр нь очоод үйл ажиллагаа явуулахаар дахиад орон нутгаас газар эзэмших гэрчилгээ, захирамж гаргуулах гэдэг. Үүнийгээ авч чаддаалгүй 2-3 жил болж байна гэдэг зүйлийг ярьж байна.

Мөн Сангийн сайдын 2017 оны 380 дугаар тушаалаар баталсан Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үнэлэх, тооцох аргачлал, тусгай зөвшөөрөл шилжүүлсний орлогод татвар ногдуулах аргачлал ойлгомжгүй байна гэдэг тулгамдаж байгаа асуудлуудыг бидэнд тавьсан.

Энэ чиглэлээр бид зөрчилдөж байгаа, гадны хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа явуулахад тулгамдаж байгаа бүх бэрхшээлүүдийг шийдвэрлэх зорилготой хууль, эрх зүйн багийн үйл ажиллагаа үндсэндээ Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулга болон бусад дагах хуулиудыг өргөн барих замаар шийдвэрлэж байгаа.

Хоёрдугаар том асуудал нь гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмддэг, хамтарч хувьцаа эзэмшиж байсан нөхдүүд нь янз бүрийн байдлаар эрүүгийн болон иргэний хэрэгт холбогдуулан хууль хүчний байгууллагатай хамтарч тонон дээрэмдэх ажлууд хийгдсэн. Энэ хэргүүдийн талаар судалгаа түүврийг гаргаж байгаа. Ингээд Улсын Ерөнхий прокурор болон мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагуудын удидлагуудтай аравдугаар сарын 28-ны өдөр ажлын хэсгийнхээ санал дүгнэлтийг гардуулахаар бэлдэж байна.

Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудад бид 2012-2022 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд хэрхэн хохирсон, энэ хэрэгт хэн, хэн холбогдсон бэ, ямар прокурор хяналт тавьж ажилласан, хэрхэн хэрэг нь хаагдсан бэ, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрхэн хэрэг нь дарагдсан бэ гэх мэт мэдээллийг дэлгэрэнгүй хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Энэ дээр олон зүйл гарч ирнэ. Монгол Улсын Ерөнхий прокурораар ажиллаж байсан, Тагнуулын байгууллагын даргаар ажиллаж байсан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан зэрэг хүмүүст холбогдох гадны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хохироосон хэргүүдийн жагсаалтыг бид аравдугаар сарын 28-ны өдөр дэргэрэнгүй танилцуулна" гэлээ.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MONGOLIA NEWS(82.180.145.137) 2022 оны 10 сарын 20

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө

0  |  0
Зочин(192.82.83.92) 2022 оны 10 сарын 20

Дарваан Магнай, буурал Гансүх, Ажнай Батэрдэнэ, …..

0  |  0
ok(192.82.65.120) 2022 оны 10 сарын 20

Одоо хүлээж байя. Тэгээд яаж шийдэхийг нь харах үлднх шив.\n

0  |  0
Шилээ(192.82.73.151) 2022 оны 10 сарын 19

Бузруудыг ил гаргахаар зориглож байгаа та нарт баяр хүргэе.

0  |  0
орос(192.82.78.198) 2022 оны 10 сарын 19

орос иргэнийг 50 тэр бумаар хохироосон УИХуралд сууж буй ажнай хэмээх морь бат эрдэнийн хэрэгийг сануулах юун

0  |  0
орос (192.82.78.198) 2022 оны 10 сарын 19

УИХ-н гишүүн ажнай хэмээх морь батэрдэнэ оросын иргэнийг 50 шахам тэр бумаар хохироосон хэрэг гээд цуварч өгнөдөө

0  |  0
орос (192.82.78.198) 2022 оны 10 сарын 19

УИХ-н гишүүн ажнай хэмээх морь батэрдэнэ оросын иргэнийг 50 шахам тэр бумаар хохироосон хэрэг гээд цуварч өгнөдөө

0  |  0
о(66.181.160.89) 2022 оны 10 сарын 19

дарваан магнайгаас авхуулаад энхболд элбэгховдог цагаан гээд байнаа

1  |  0
Top