НЗДТГ, Жендэрийн үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл хамтран нийслэлийн удирдах түвшний алба хаагчдыг чадавхжуулах “Жендэр ба хүний эрх” сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, дүүргүүдийн Жендэрийн салбар хорооны удирдлагууд болон НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны төлөөлөгчид бүхий 100 гаруй алба хаагч хамрагдав.
Тус сургалт, хэлэлцүүлгээр жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар Монгол Улсын баримталж буй бодлого, анхаарах асуудал, жендэрийн талаарх хэвшмэл ойлголтыг халах гэх мэт онцлог асуудлыг авч, хэлэлцлээ. Хэлэлцүүлгийг нээж Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, Нийслэл дэх жендэрийн салбар хорооны дарга З.Төмөртөмөө “Жендэрийн асуудал ярихад зөвхөн эмэгтэй хүний тухай авч үздэг цаг өнгөрсөн. Өмнөх цаг үеийг бодвол жендэрийн тухай ойлголт нэмэгдсэн байна. Гэвч үүнийг цаашид ч нэмэгдүүлэх, сайжруулах шаардлагатай. Нэг удаагийн хурал, уулзалтаар асуудал шийдэгдэхгүй учраас үүнийг тогтмолжуулах нь зүйтэй. Өнөөдрийн орсон сургалтыг хэлэлцүүлэгт хамрагдсан удирдах албан тушаалтнууд цааш өөрсдийн албан байгууллага, ажилтнууддаа болон олон нийтэд хүргэх учиртай” гэсэн юм.
Төрийн алба бол хувийн бус, нийтийн эрх ашгийн төлөөх алба учраас жендэрийн эрх тэгш байдал болон хүний эрхийг ямагт хангаж, эрэгтэй болон эмэгтэй хүний ялгаатай хөгжилд зориулсан бодлого баримтлах нь зүйтэй гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа.
НЗДТГ-аас нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хүрээнд
Энэ хүрээнд илтгэлийн тэмцээнд түрүүлсэн сурагчдад өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр шагнал гардуулж, гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг дэлгэлээ. Мөн тэргүүн байр эзэлсэн нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн 12б ангийн сурагчид болох Б.Хүслэн, Э.Сэцэн нар “Өсвөр насны хүүхдүүдийн жендэрийн хэвшмэл ойлголтыг судалсан нь” сэдвээр илтгэлээ танилцуулсан юм.
Монгол Улс дахь жендэрийн статистик дараах хувьтай байна.
Сэтгэгдэл ( 0 )