Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор улсын хэмжээнд зохион явуулж буй “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Эрэн сурвалжлах чиглэлээр алга болсон хүн 2, мал 3, оргодол этгээд 2, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 6, тээврийн хэрэгсэл 4, цогцос 1, шүүхээс даалгасан хүн 16, эд зүйл 10-ыг тус тус олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааны явцад 47 хэргийг илрүүлжээ.
Энэхүү арга хэмжээний хүрээнд илрүүлсэн онцлог хэргээс дурдвал:
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын 1,2 дугаар хэлтэс болон Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас тус тус эрэн сурвалжлагдаж байсан О гэгчийг энэ сарын 23-ны орой 23:20 минутад Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэс, Хэнтий аймаг дахь цагдаагийн газар хамтран Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчиллаа. Тухайн этгээд нь жолооны эрх сэргээх, ангилал ахиулна гэж дугаар тоот дансыг ашиглан иргэдийг залилдаг байжээ.
Дээрх этгээдтэй ижил төстэй аргаар үйлдэгдсэн гэмт хэргийн талаарх мэдээ, мэдээллийг 8046-4044 дугаарын утсанд өгч цагдаагийн байгууллагатай хамтран ажиллана уу.
Сэтгэгдэл ( 0 )