Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад “Улсын хэмжээний спортын наадмыг зохион байгуулах аймаг, хотыг шалгаруулах” гэж заасны дагуу Баянхонгор аймаг Монголын хүүхдийн спортын VII зуны наадмыг орон нутагтаа зохион байгуулах хүсэлтээ Биеийн тамир, спортын улсын хороонд ирүүлсэн юм.
Энэ дагуу аймгаас шаардлагатай тодорхой бичиг баримтыг хүлээн авсны дараа Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайханаар ахлуулсан ажлын хэсгийн Баянхонгор аймагт ажилласан билээ.
Орон нутагт биеийн тамир, спортыг эрчимтэй хөгжүүлэх, салбарын болон орон нутгийн хөгжлийн ирээдүй, бүтээн байгуулалтад чухал дэвшил авчрах, өөрсдийн боломжид тохирсон спортын наадмыг хүлээн авах, өмнө нь улсын хэмжээний олон наадам, тэмцээн зохион байгуулсан туршлага, аймгийн ИТХ-ын шийдвэр, ажлын хэсгийн дүгнэлт зэргийг үндэслэн Монголын хүүхдийн спортын VII наадмыг Баянхонгор аймагт зохион байгуулах шийдвэрийг БТСУХ-ны даргын тушаалаар гаргалаа.
Улаанбаатар хотноо зургаан удаа явагдаж байсан наадам ийнхүү орон нутагт анх удаа зохион байгуулагдахаар боллоо. Тус наадмыг зохион байгуулснаар Баянхонгор аймагт спортын чиглэлээр хийх хөрөнгө оруулалт нэмэгдэж, материаллаг бааз сайжирч, иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх таатай орчинг бүрдүүлэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэх үндсэн суурь нөхцөл бүрдэнэ гэж тооцжээ.
Баянхонгор аймаг нь “Баянхонгорын бага олимп”-ын наадмыг зохион байгуулсан туршлагатай бөгөөд спортын наадам, тэмцээн явуулахад шаардагдах тоног төхөөрөмж, барилга байгууламж, материаллаг бааз нь бусад аймагтай харьцуулахад илүүтэй бүрдсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө

Хэзээ болох наадам бэ, ойрын нэг хоёр жилдээ болох бол Баянхонгор байтугай нь материаллаг бааз, заал танхим дутна шүү, хэдэн бөх барилдах төдийг наадам гэж ойлгодог гарууд ч осолтой ш дээ, чадна болно л гэнэ, яг цагаа тулахаар хэцүү дээ