Засгийн газрын өнөөдөр /2022.11.02/-ийн ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат "Эрдэнэс Тавантолгой"-н асуудлаар мэдээлэл өглөө.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-д оффтейк нөхцөлтэй нийт дөрвөн гэрээ байна. Үүнээс нэг нь маш нууцын зэрэглэлтэй, нөгөө нь нууцын зэрэглэлтэй. Засгийн газраас энэ гэрээнүүдийг ил болгох асуудлыг тавьсан. Бид хуулийн дагуу нөгөө тал болох харилцагч талтайгаа ярилцсаны үндсэн дээр зөвшөөрөл авсан учраас үүний ил болгох асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ.
Боловсон хүчинтэй холбоотой өөрчлөлтүүд хийгдлээ. "Эрдэнэс тавантолгойд" томилогдож очсноос хойш хэд хэдэн хүмүүсийг хөдөлгөөн хийсэн.
Би аравдугаар сарын 26-нд очсон. 25-ны өдөр нэг компанитай гэрээ байгуулжээ. Түүн дээр урьдчилгаа төлбөр 20 тэрбум төгрөгийн гүйлгээ хийлгэхээр над дээр оруулж ирсэн. Үүнийг нь нягталж үзэхэд ямар нэгэн байдлаар барьцаагүй, баталгаагүй, компанийг эрсдэлд оруулахуйц, хувийн хэвшлийн компанид давуу байдал өгөхөөр нөхцөл байдлыг үүсгэсэн санхүүжилтийг гаргахаар оруулж ирсэн. Үүнтэй холбогдуулан би санхүүгийн албаных нь даргыг, үүнийг зохион байгуулсан худалдан авалтынх нь дарга, ерөнхий нягтлан, уул уурхайн газрынх нь дарга, дотоод хяналт, эрсдэлийн газрын дарга гээд нийтдээ дөрвөн газрын даргыг ерөнхий нягтлантай нь албан тушаалыг нь өөрчилсөн. Энэ хүмүүсийг ийм эрсдэлт үйлдэл хийснийг нь хуулийн дагуу шалгаасай гэдэг үүднээс АТГ-д шалгуулахаар өгсөн.
Ер нь төрийн өмч эрсдэлд орох ёсгүй. Компанийг эрсдэлд оруулах ёсгүй. Энэ албан тушаалтнууд "Эрдэнэс Тавантолгой"- ажиллахдаа компанийг ямар нэгэн эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх байдлаар хяналт тавьж ажиллах үүргээ хангалтгүй биелүүлжээ гэдэг үүндээс тэднийг чөлөөлсөн" гэв.
Сэтгэгдэл ( 1 )
энэ буурал залуу зөв хүн болтой байна