"Эрдэнэс тавантолгой" ХК нийт 3.5 их наяд төгрөгийн өр төлбөртэй байна

2022 оны 11 сарын 02

Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатыг 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр томилогдож очиход "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа ямар нөхцөл байдалтай байсан талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрээр өнөөдөр /2022.11.02/ "Тус компани нийтдээ 7.1 сая тонн нүүрс олборлоод, 6 сая тонн нүүрсийг уурхайгаас ачиж, 8.8 сая тонныг экспортод гаргаж, уурхайн аман дээр 7.3 сая тонн нүүрс овоолсон, Цагаан хад дээрх үлдэгдэл 1.4 саян тонн байсан.

Уурхайн аман дээр нүүрс ачих тээврийн хэрэгслийн 20.5 км цуваа үүссэн хүндрэлтэй нөхцөл байдал байсан.

Санхүүгийн байдлын хувьд 2022 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаар нийт борлуулалт нь 1.5 их наяд, 16.5 их наяд төгрөгийн хөрөнгөтэй байна. Нийт өр төлбөр нь 3.5 их наяд, үүнээс богино хугацаат өр төлбөр 2.5 их наяд, урт хугацаат өр төлбөр 0.9 их наяд төгрөг байсан.

Цэвэр ашгийн хувьд үндсэн үйл ажиллагааны цэвэр ашиг 517.6 тэрбум төгрөг, мөнгөн хөрөнгө дансандаа нийтдээ 92.9 тэрбум төгрөг байсан.

Ерөнхийдөө экспортоор гарч байгаа нүүрснйи 19 хувь нь оффтейк гэрээний төлбөр буюу хилийн гадна үлдэж, 80 хувь нь Монгол Улсад орж ирж байсан гэдэг тооцоололтой байсан" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top