Иргэдийн автомашинд халдаж, их хэмжээний хохирол учруулсан этгээдийг яаралтай эрэн сурвалжилж саатууллаа.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид энэ өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 04:00 цагийн орчимд тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхонуудын ил зогсоолд байрлуулсан 22 машины цонхыг хагалж бэлэн мөнгө, эд зүйл хулгайлсан этгээдийг шуурхай эрэн сурвалжилж баривчилсан байна.
Сэжигтэн этгээд нь 20 настай эрэгтэй О гэгч бөгөөд түүнийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлж автомашин дотроо бэлэн мөнгө, гар утас, зөөврийн компьютер зэрэг үнэтэй эд зүйл үлдээхгүй байх, автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )