Самар бэлтгэхдээ байгаль орчинд хор хөнөөлтэй нөхцөл үүсгэсэн эсэх шалгалтын ажлын хэсгийг Архангай, Булган, Хөвсгөл аймгуудад гаргалаа.
Самар бэлтгэх, ашиглах зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам олгодог бөгөөд зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл бүрэн байдаг тул байгаль орчин (хуш мод)-д хор хөнөөлтэй хандсан бол хохирлыг нөхөн төлүүлэх, дахин зөвшөөрөл олгохгүй байх, хуулийн хариуцлага тооцох арга хэмжээг шууд авна.
Байгаль орчноо хамгаалаагүй албан тушаалтан, хяналтын чиг үүргээ гүйцэтгээгүй байгаль хамгаалагч, холбогдох албан хаагчдыг хуулийн байгууллагад шилжүүлж, ажлаас шууд чөлөөлнө.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/372 дугаар “Ойгоос хуш модны самар бэлтгэж ашиглахыг бүсчлэн тогтоох тухай” тушаалаар тогтоосон дээд хэмжээний хязгаарт хүрсэн Архангай, Булган, Хөвсгөл аймагт хуш модны самрыг үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар түүж бэлтгэхийг 2023 оны 10-р сарын 01-ний өдрийг хүртэл хориглосон билээ.
Сэтгэгдэл ( 0 )