“Архидалт ба Эмэгтэйчүүд” уулзалт, зөвлөгөөн боллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 11 сарын 03

Төмөр зам дахь цагдаагийн газраас санаачлан “Архидалт ба Эмэгтэйчүүд” уулзалт, зөвлөгөөнийг өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 2-ны өдөр тус газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Цагдаагийн Ерөнхий газрын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Ганзориг, Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй хангах албаны Нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Б.Бат-Эрдэнэ, Цагдаагийн Ерөнхий Газрын  Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа  Н.Батжаргал, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл,  Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн их эмч Ж.Гантулга, Наркологийн төв, нийслэлийн цагдаагийн газрын 6 дүүргийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, Архидан согтуурахтай тэмцэх ажил хариуцсан байцаагч болон бусад төрийн болон төрийн бус 10 гаруй байгууллагын 55 ажилтан, алба хаагчид оролцлоо.

Зөвлөгөөнийг Төмөр зам дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа А.Батбаяр, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар нээж үг хэлэв.

Уг уулзалт, зөвлөгөөн нь  Монгол Улсын  Ерөнхийлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 43 дугаар зарлиг, Монгол Улсын архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн хууль, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах Нийслэлийн хэмжээнд архидан согтуурсны улмаас гэмт хэрэг, зөрчилд холбогдон эрүүлжүүлэх байранд хүргэгдэн ирж байгаа эмэгтэй иргэдийн шалтгаан нөхцөлийг тодруулах,  эмэгтэйчүүдийн архидан согтуурч байгаа асуудалд анхаарал хандуулж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэх төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор амжилттай зохион байгуулагдлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top