Банкны 1 хувийн шимтгэлтэй холбоотой шүүх хуралдаан ХОЙШИЛЛОО

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 11 сарын 04

Банкны зээл олголтын шимтгэлтэй холбоотой маргааныг Улсын дээд шүүх өнөөдөр /2022.11.04/ хэлэлцэхээр товлосон ч уг хурлыг ирэх баасан гараг буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдөр хүртэл хойшлууллаа. 

Иргэн Г.Ариунаа шүүхэд “Голомт банк” ХХК-д холбогдох зээлийн гэрээний зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэл суутгах нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах  буюу шимтгэлд төлсөн мөнгөө буцааж авах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Г.Ариунаагийн өмгөөлөгч С.Ялалт эрүүл мэндийн шалтгаанаар, хариуцагч “Голомт банк” ХХК шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч томилсон тул хэргийн материалтай танилцуулж өгнө үү гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тус тус гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, хойшлуулжээ.

Сануулахад, Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх зээл олгосны шимтгэл суутган авахаар заасан зээлийн гэрээний заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, уг заалтын дагуу шимтгэлд суутган авсан мөнгийг банкнаас буцаан гаргуулахаар шийдвэрлээд байгаа ажээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top