Улаанбаатар хотод 2008 оны долдугаар сарын 01-ний өдөр болсон үймээний үеэр хохирсон хүмүүсийн ар гэрийн төлөөллүүд мэдээлэл хийлээ.
Тэд "Энэхүү цуглаан нь амар тайван байдлаар эхэлсэн боловч жагсаал хүчирхийлэл, үймээн, мөргөлдөөн болж, дөрвөн хүн буудуулж, нэг хүн түймэрт өртөж, нийт таван хүн нас барсан. Энэ үеэр олон зуун иргэн, цагдаагийн алба гэмтэл авч, зарим нь наран туршийн тахир дутуу болж, зарим нь эмчлүүлэх явцдаа амь насаа алдсан харамсалтай хэрэг 2008 оны долоодугаар сарын 01-ний өдөр гарч, Монголын түүхэнд хэзээ ч мартагдхааргүй хар толбо болон үлдсэн.
Үймээний дараа цагдаагийн байгууллагаас үймээнд оролцсон гэж 800 гаруй иргэнийг баривчилсан ба түүнээс 200 гаруй иргэнд шүүхээс ял оноож, цагдаагийн ажилтнууд зэвсэг хэрэглэж иргэдийн амь насыг хохироосон нь тогтоогдсон гэж үзэж, тухайн үеийн цагдаагийн удирдлага, генерал, хурандаа нар эрүүгийн хариуцлага хүлээсэн боловч "Үймээний үед цагдаа иргэдийг буудаагүй. Хэрвээ буудсан байвал би хариуцлага хүлээнэ" гэж албан ёсоор мэдэгдэж байсан тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил, жагсаал цуглаан, үймээн эхлүүлэхэд иргэдийг турхирсан Ц.Элбэгдорж, Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, О.Магнай нарын хүмүүс ямар ч хууль зүйн хариуцлага хүлээлгүйгээр өнөөдрийг хүртэл явж байна.
Иймд дээр дурдсан этгээдүүд болон тухайн үед шийдвэр гаргах өндөр албан тушаал хашиж байсан бусад этгээдүүдэд гэм буруу байгаа эсэх, гэт буруу байгаа бол түүнийг нь тогтоож зохих хуулийн хариуцлага хүлээлгэх, эсвэл гэм буруу байхгүй эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасны дагуу дахин явуулж өгөхийг шаардаж байна" гэсэн албан шаардлагыг Монгол Улсын Прокурын ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт хүргүүлж байна гэлээ.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 0 )