“Иргэд рүү гал нээх чиглэл өгсөн эрх баригчид шийтгэл хүлээгээгүй байна”

2022 оны 11 сарын 07

Улаанбаатар хотод 2008 оны долдугаар сарын 01-ний өдөр болсон үймээний үеэр хохирсон хүмүүсийн ар гэрийн төлөөллүүд өнөөдөр /2022.11.07/ "Монгол ньюс" мэдээллийн төв дээр мэдээлэл хийлээ.


Энэ үеэр "Тухайн үед цагдаагийн байгууллагын удирдлагаар ажиллаж байсан хүмүүс онц дэглэмтэй холбоотой шийдвэрийг гаргаж, иргэд рүү гал нээх шийдвэрийг өгөх боломжгүй.

Өөрөөр хэлбэл тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргаар ажиллаж байсан, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр онц байдал зарлах энэ шийдвэрийг өгсөн байдаг. Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил тэргүүтэй нөхдүүд энэ чиглэлийг цагдаагийн байгууллагат өгсөн байдаг.

Гэвч тухайн чиглэлийг өгсөн эрх баригчид ямар нэгэн шийтгэл хүлээхгүйгээр цагдаагийн байгууллагын хурандаа нарыг буюу тухайн үеийн цагдаагийн байгууллагын удирдлагуудыг шийтгэж байгаа хэлбэрээр хариуцлага тооцчихсон байдлаар үйл явцыг бүрхэгдүүлж, дарсан байдаг.

Үндсэндээ гол буруутан нь хэн бэ гэвэл үймээн самууныг өдөөн турхирч байсан тухайн үеийн Ардчилсан намын төлөөллүүд, иргэний хөдөлгөөний нам, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд Иргэний Зориг нам, Бүгд найрамдах намын хэдхэн хүмүүс байгаа.

 

Энгийн нүдээр харахад улс төрийн тэмцэл юм шиг боловч цаанаасаа зохион байгуулалттай байж болзошгүй ийм үйл явдал болсон.

Мөн дээрээс нь тухайн үед үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчдаас 397 хүн хохирсон байдаг. Тухайн 397 иргэнээс ямар нэгэн байдлаар нас барсан, тухайн үйл явцын дараа бэртэж гэмтэж, насан туршдаа тахир дутуу болсон хүмүүс ч байна. Тухайн үйл явдлын хажуугаар зүгээр явж байсан иргэн буудуулж нас барсан гэх мэт олон хүний амьтай холбоотой олон асуудал байгаа.

 

Үүнийг ард түмэнд ил болгож, ийм учраас, ийм зохион байгуулалттай болсон бэ, хаанаас бензин, шатах туслах материал гарч ирсэн бэ, иргэдэд мөнгө өгч жагсаасан байж болзошгүй гэдэг зүйлүүд яригддаг. Үүний үнэн мөнийг одоо хууль хяналтын байгууллага тогтоож, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байна.

Дээрээс нь Монгол Улсын хосгүй үнэт өв болох Уран зургийн галлерейн бүтээлүүд устсан байдаг.

Олон хүний амь нас эрсдэж, иргэдийн машин техник, улсын өмчийг шатаж дуустал нь онц байдал зарлахгүй байж, үүнии дараа онц байдал зарлана гэдэг бол хохирогчдын зүгээс сэжиг бүхий таамаг байгаа.

Тэгэхэр одоо хууль хяналтын байгууллагууд гэм буруутай эздийг тогтоож, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой” гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.86) 2022 оны 11 сарын 09

Аргаа барсан анархистууд өөрсдөөсөө наадах\nӨөгөө хай

0  |  0
Зочин(202.21.109.44) 2022 оны 11 сарын 08

Хэзээний юм яриад байгаа нөхөр вэ

0  |  0
Top