СОШИАЛ СЭДЭВ: Ахмад үеэ хүндлэх тухай сургасан МЭРГЭДИЙН ҮГ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 07

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнийн 2021 онд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга байхдаа ярьсан зүйл (бичлэг) өнгөрсөн амралтын өдрүүдээр сөхөгдлөө. 

Б.Болор-Эрдэнэ өнгөрсөн жил “Future investment initiative” арга хэмжээн дээр “Анхан болон дунд шатны албан хаагчдын зарим нь ЗХУ-д бэлтгэгдсэн хүмүүс байгаа. ЗХУ-д сурсан ахмадуудын ажиллах арга барил, бодох сэтгэх нь залуучуудынхаас ялгаатай. Энэ нь Засгийн газар дотор зөрчил үүсгэх нь бий. Ахмад, залуу үе хоорондын боловсрол, чадварын ялгаа Засгийн газрын ажил явахад бэрхшээл үүсгэдэг” гэх утгатай зүйл ярьжээ.

Түүний энэхүү яриа эргэн сөхөгдөж, иргэд залуу Дэд сайдыг хүмүүсийг боловсролоор нь ялгалаа, ахмад үеэ үл тоож, гутаасан зүйл ярилаа хэмээн буруутгаж буй.

Тэгвэл ахмад үеэсээ суралцах, тэднийг сонсох, хүндлэх нь ирээдүй хойч үед маш чухал талаар мэргэдүүд, дэлхийн алдартай улстөрч, сурган хүмүүжүүлэгчид юу гэж хэлсэн байдгийг сонирхъё.

Ахмадуудын урсгасан хөлс хүч, хөдөлмөрийн үр дүнд манай орон өндийж боссон, хөгжсөн. Одоо тэднийг эрхлүүлж, халамжлах цаг нь ирсэн. Өндөр настнууд бол япон хүний хайр энэрэл, төрийн халамжийг хүртэх гавьяатай хүмүүс. Бид тэдний өмнө тулгарч буй асуудал бүрийг шийдэх болно

Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэ

 

 

Хэрхэн давуу тал олж авах вэ гэж үү? Ахмад хүмүүсийг хүндэл. Энэ бол давуу тал олж авах гол хүч юм

Мальцев О.В

 

 

Ёс суртахууны үнэт зүйл гэдэг бол ахмадыг хүндлэх хүндлэл юм

Хятад зүйр үг
 

Хүнийг хүндлэх нь бидний урагшлах хүч болдог

Хятад зүйр үг

 

Ахмадыг хүндлээд хэн ч гутамшиг болж байгаагүй

Ядуусыг хүндлээд хэн ч ядуураагүй

Ахмадад суудал тавьж өглөө гээд хэн ч үхээгүй

Орос зүйр үг

 

 

Ахмад хүний хэлсэн бүхэн хууль юм

Кавказын ард түмний бичигдээгүй хууль. Ахмадыг хүндлэх нь Кавказын ард түмний амьдралын нэг дүрэм байдаг. Ямар ч ахмад хүнийг хүндэлж, суудал тавьж өгч, ирэхэд нь босож, түүний яриаг таслахгүй байх нь кавказуудын уламжлал.

 

Бүх хүнийг өөр шигээ хүндлэх, хүмүүс тантай яаж харилцаасай гэж хүсдэгээрээ хүмүүстэй харилцахаас илүү дээгүүр зүйл гэж үгүй

Күнз

Хүнийг хүндлэх, хүндлэхгүй байх эсэх нь таны сонголт. Гэхдээ хүндэтгэлтэй хандах гэдэг нь таны хүмүүжил юм

Күнз

 

Ахмад хүнийг хүндлэх нь дээдийн буян

Хятад зүйр үг

Ахмад насыг хүндэл. Энэ бол чиний ирээдүй

Хятад зүйр үг

 

Хүндлэлгүй хайр уддаггүй. Хайргүй хүндлэл хүйтэн бас хүчгүй

Бенжамин Жонсон

 

Бусдыг хүндлэх нь өөрийгөө хүндлэх шалтгаан өгдөг

Рене Декарт

 

 

Бусдыг хүндлэх хүндлэлээ амархан алддаг хүмүүс өөрийгөө хүндэлдэггүй 

Федор Михайлович Достоевский

 

Хүндлэл гэдэг бол эцэг, эхээ хамгаалж байгаа үйлдэл

Оноре де Бальзак

 

 

Хүндлэлд дэлхий ертөнцийг хамгийн сайхан болгох чадвар оршдог

Франц Вертфоллен

 

Аливаа ард түмний ёс суртахуун эмэгтэйчүүдийг хүндэлж байгаа эсэхээс нь хамаардаг

Вильгельм Хумбольдт

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.84) 2024 оны 02 сарын 29

Xэдхээн эмэгтэй сайд, гишүүдээ хэлсэн үгээр нь шантаажлаад зайлуулаад эхэллээ дээ.. Tэр хооронд нь эрчүүд нь хэдэн 10 -н вэрбумаар нь шаагаад л...

0  |  2
CАНАЛ(192.82.92.153) 2024 оны 02 сарын 29

Үг хэлж чадахгүй, төрөлх хэлээрээ өгүүлбэр нийлүүлж бичихдээ маруулах залуус ахмад үеэ шүүмжлээд хол явахгүй байх, ойлгох.... Та нар өнгөрсөн үеэ гар буугаар буудвал ирээдүй чамайг их буугаар буудна гэж үг байдгийг санаж яваарай. Залуусаа эцэг эхээ үгүйсгэж болохгүй шүү

1  |  1
Top