Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны зохицуулалт мөрдөнө

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 07

 

Архангай аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбат өнөөдөр /2022.11.7/ ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, аймгийн ХХААГ-ын дарга Д.Гомбодорж нартай “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, зорилт, хүлээгдэж байгаа үр дүнгийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтын тухай сэдэв хөндөгдлөө. 2023 оны нэгдүгээр сараас улс орон даяар нийтийн хэрэгцээнд гаргах махыг заавал үйлдвэрийн аргаар боловсруулах шийдвэр гарчээ.

Тодруулбал иргэдийн гар дээрээс мал, махыг шууд худалдаалагддаг байдлыг зогсоож, зах худалдааны төвүүдээр борлуулагдах махыг уламжлалт аргаар бус үйлдвэрийн аргаар боловсруулж худалдаалдаг зохицуулалт хийгдэх аж.

Шийдвэрийг орон нутагтаа хэрэгжүүлэх ажлыг эртнээс зохион байгуулж, бэлтгэл хангаж ажиллахыг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбат, ХХААГ-ын дарга Д.Гомбодорж нарт зөвлөж байлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
магсар(124.158.67.197) 2022 оны 11 сарын 07

мах үнэтэй болно дундаас нь хөөрхөн хэдэн бор юм жамбалцэрэн найзуудтайгаа хувааж авна тэгээд өөрийн саналаар өөр ажилд шилжинэ. цэвэрхэн болох байх гэж найдахад хэцүү эмээлтийн үйлдвэрүүд ямар харгадав аан

0  |  0
Top