Засгийн газрын Дотоод хяналт, шалгалтын агентлагтай боллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 11 сарын 14

Засгийн газрын бүх нэгжээр дамжиж иргэд, аж ахуйн нэгжүүдээс жилдээ 1.2 сая гаруй санал, хүсэлт, гомдол ирдэг.

Дийлэнх хувь нь төрийн байгууллагын хүнд суртал, хариуцлагагүй байдлын талаарх санал, гомдол эзэлж байна. Иймд шинээр байгуулж буй дотоод хяналт шалгалтын байгууллага ирэх 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс ажиллаж эхэлнэ. 

Тодруулбал, Засгийн газраас гарч буй шийдвэрүүд төрийн байгууллагуудад бүрэн хэрэгжиж байгаа эсэхэд тогтмол хяналт тавих, төрийн албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хандлагад анхаарлаа хандуулж ажиллана.

Ингэснээр төрийн алба цомхон бөгөөд чадварлаг бүтэцтэй болж, төрийн үйлчилгээ иргэндээ хүрч чаддаг, давхардал, хийдэлгүй болох боломж бүрдэх аж. 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, дээрх агентлаг ажиллаж эхэлснээр төрийн байгууллагад хариуцлага “эзэнжих” юм хэмээн мэдэгдсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top