АН засгийн эрх барьж, М.Энхболд МАН-ыг атгаж байхад Сэлэнгэ аймгаас сонгогдож ирсэн залуухан түшээ хамтарсан Засгийн газарт Сангийн сайдын тамга атгах болов. Улмаар М.Энхболд МАН-ыг тэргүүлэн, 2016 оны УИХ-ын сонгуульд 65 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулахад тэр Ерөнхий сайдын сэнтийд залрав.
Арваадхан жилийн тэртээ хувийн компанид Нягтлан бодогчоор ажиллаж явсан Ж.Эрдэнэбатын улс төрд гэрлийн хурдаар өсөж байгаагийн цаана чухам юу байв гэдгийг яв цав олж тогтоосонгүй. Хамгийн бодит зүйл гэвэл тухайн цагт мандаж явсан М.Энхболдоос ихээхэн дэмжлэгтэй гэдэг нь шууд харагддаг. Нөгөө нэг бодит зүйл гэвэл 2012 оны УИХ-ын, 2013 оны Ерөнхийлөгчийн гээд хоёр шатны сонгуульд ялагдал хүлээсэн МАН Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтарч ажиллах үеэр Ж.Эрдэнэбатыг Сангийн сайдаар томилуулчихсан. Учир нь ялагдсан нам санхүүгийн хувьд хүндхэн байсан бөгөөд тохиролцооны дагуу олж авсан улсын мөнгөний авдарны түлхүүрийг хэнд атгуулах вэ гэдэг асуудал М.Энхболдод үүссэн. Ингээд саяхан Сэлэнгээс орж ирсэн, шинэ гишүүн, чих зөөлөн Ж.Эрдэнэбатаас өөр сонголт байгаагүй болов уу. Эрх биш эдийн засагч, санхүүч хүн, учраа олоод гаргачихаа мэднэ. Хэдийгээр нөхцөл байдал ийн таарч байгаа ч шинэхэн гишүүнд маш том аз тохиосон хэрэг.
Улсын мөнгөний авдарны түлхүүр атгах сонирхолтой олон хашир акулууд МАН-д байсан ч М.Энхболд түүнийг Удирдах зөвлөлөөс зүтгүүлээд гаргаад ирсэн. Түүний хувьд ч 2015 он хүртэл Сангийн сайдаар хэл амгүй ажиллаж, намдаа бага сага хөрөнгө оруулсан биз. Өөрөөр хэлбэл, М.Энхболдын дохио зангаанаас тэгтлээ их зөрөөгүй байх. Тийм учраас 2016 онд үнэмлэхүй ялсан МАН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайд болох учиртай ч өөрийнхөө оронд Ж.Эрдэнэбатыг томилуулчихсан. М.Энхболдын хувьд урьд өмнө хоёр ч удаа Ерөнхий сайдаар ажиллаж үзсэн учраас УИХ-ын даргын суудал зөөлөн агаад сонирхолтой байв. Өөр нэг том шалтгаан гэвэл айсуй 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж Ерөнхийлөгч болох чин хүсэл. Хэрвээ тэр эдийн засаг нь хасах хоёр хувьд уруудчихсан, гадна дотны зээл тусламж зогсчихсон, олон улсад зээлжих зэрэглэл нь буурчихсан. Валютын сангийн хөтөлбөр оруулахаас өөр аргагүй болчихсон байв. Тиймээс ажлын байр хомсдож, цалин, тэтгэвэр, халамжийн чиглэлд нэг ч төгрөг нэмэгдээгүй байж, инфляц өсчихсөн үед засаг тэргүүлнэ гэдэг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахаас өөр аргагүй гэдгийг мэдэж таарна. Тиймээс Сангийн сайдаар дуулгавартай ажиллаж, чамгүй сайн үгэнд орж байсан Ж.Эрдэнэбатыг засгийн тэргүүн болгоод өөрөө зайлсан хэрэг.
Дөнгөж хоёр дахь удаагаа сонгогдсон, МАН дотор сүрхий шадарлаад байх фракц бүлэглэлгүй нэг гишүүн шууд засаг тэргүүлнэ гэдэг бас л том аз. Уг нь М.Энхболдын хувьд маш сайн төлөвлөгөө байсан ч МАН дотроос эсрэг ажиллагаа өрнүүлсэн болов уу, ялагдал хүлээснээр бүх зүйл 360 градус эргэсний энгийн нэг жишээ нь Ж.Эрдэнэбат хожмоо шоронгийн хаалга татах үндэслэл. Хэрэв М.Энхболд Ерөнхийлөгч болсон бол өнөөдөр тэр Ерөнхий сайд юм уу, УИХ-ын дарга гэх мэтээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд байх нь гарцаагүй.
Шоронгийн хаалга гэснээс энэ хүний тухай дурдаж байгаа бол түүний улс төрийн түүхэнд дархалж үлдээсэн түүх дурсамжийг дурдахгүйгээр өнгөрч хэрхэвч болохгүй.
Дөрвөн жил тутамд болдог УИХ-ын сонгуулийн сурталчилгааны ажиллагаа 2020 оны зургаадугаар сарын 02-ны өдөр сүр дуулиантайхан эхэлж байсан ч сонгуулийн кампанит ажлын дундуур цөөнгүй нэр дэвшигчийг баривчлах замаар цагдан хорьсон. Тэдний нэг бол Сэлэнгэ аймаг, УИХ-ын 13 дугаар тойрогт нэр дэвшигч Ж.Эрдэнэбат юм. Түүнийг сурталчилгааны ажиллагаа ид өрнөж байх зургаадугаар сарын 13-ны өдөр баривчилсан. Ийнхүү цагдан хорих хугацааг сунгаж, улмаар долоодугаар сарын 6-ны өдөр зургаан жилийн хорих ял оноож, нийтийн албанд зургаан жил томилох эрхийг хязгаарласан байдаг. Тиймээс тэр торны цаанаас сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулсан. Ингэхдээ хамгийн өндөр буюу 22,620 сонгогчийн саналаар ялалт байгуулсан байдаг. Үүгээрээ Монголын улс төрийн түүхэнд бас л нэг содон амжилт үзүүлсэн азтай нөхөр.
Мэдээж хэрэг, Ж.Эрдэнэбатыг дэмжигчдийн зүгээс “гэм зэмгүй, хэлмэгдэж байгаа түүнийг суллах”-ыг шаардаж, жагсаал цуглаан ч хийв, мэдээлэл ч хийсэн. Сэлэнгэчүүд ч эдгээр шил дарсан үйл явцад итгэсэн төдийгүй Ерөнхий сайд асныг "Энхийн цагаан тагтаа” гэдэгт гүнээ итгэсэн. Нааран дээрээс нарны амьдралд үнэмлэхүй ялалт үзүүлэх хэмжээний өндөр санал өгчихсөн юм даг. Тухайн үед тэр рейтинг өндөртэй улстөрчөөр тодорч байсан ч энэ нь маргаашид хадгалаад очих ямар ч аргагүй зүйл. Хувь улстөрчийн намтарт нэгэн бараан хуудас нээж өгсөн л үйл явц. Магадгүй жинхэнэ үнэн тодорчих ч юм билүү, хэн мэдлээ. “Хэрэг мянган жил болсон ч хуучирдаггүй” гэдэг биз дээ.
Ийнхүү зургаан жилийн ялтай нааран дээр хэвтэж байсан нөхөр 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр гэнэт суллагдсан. Тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга МАН хоёрын дунд томоохон тохироо байсан болов уу. Түүнээс бус зургаан жилийн хорих ялтай хүн нааран дээрээ байх нь ойлгомжтой биз дээ. Хэдхэн хоногийн өмнө толгойдоо биш юмаа гэхэд ташаандаа тулсан ялтай хоригдож байсан нөхөр гуравдугаар сарын 18-ны өдөр УИХ-ын гишүүний тангараг өргөв. Харин тэр өнөөдөр МАН, нэр бүхий хүнд толгойдоо тулсан өртэй болж үлдсэн хэвээрээ байна. Чухам өрөө хэрхэн яаж цайруулахыг ирээдүйн улс төр өөрөө харуулах учраас ухаж төнхөөд яахав.
Түүний өдүүлсэн хэргийг эргэн сануулахад 1462.82 га талбайг хамаарах ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг таван сая төгрөгөөр худалдан авч, улмаар өөрийн найз “Алтай Констрашкн”-ын Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр зарсан гэдэг. Тодруулбал, “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших “Улаан сайр-2” нэртэй .... тоот дугаартай талбайг 2017.12.21-ний өдөр “Элбэг орд” ХХК-иас “Хэрх-илч” компани худалдан авах гэрээ байгуулсан аж. Худалдан авагч “Хэрх-Илч” компанийг Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс нар 31/69 хувийн харьцаатай эзэмшдэг гэдгийг шүүхээс тогтоож зургаан жилийн хорих ял өгсөн ч ийнхүү нэг өдөр гэм зэмгүй болж суллагдасны цаана чухам ямар хүчин зүйл байгааг эрт орой нэгэн цагт тодруулж таарна. Энэ бол яах аргагүй Монгол Улсын цагдаа мөрдөж, прокурор хянаж, шүүх ял оноосон учраас иргэн хүний хувьд хөдөлшгүй үнэн баримт гэж үзэж байна. Тухайн үед “Улсын Дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн шаардлага хангаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснээр суллагдсан юм. Өнөөдөр чухам энэ хэрэг цагаадсан уу, аль нэг шатанд яваа юу гэдгийг мэдэхгүй. Нэгэнт торны цаанаас гаргаж ирээд тангараг өргүүлчихсэн, учрыг нь олоо биз. Гэхдээ тэр бол өдгөөгийн эрх мэдэлтнүүдэд “өнөөх”-өө базуулчихсан хүн гэдэг нь тодорхой.
Ямартай ч Ж.Эрдэнэбатыг тангараг өргөх үеэр Ерөнхийлөгчөөр ажиллаж асан Х.Баттулга "Ж.Эрдэнэбат бол залуугаасаа аймгийн Засаг дарга, Сангийн сайд, Ерөнхий сайдын албыг хашсан, хариуцлага ухамсарлах хэмжээний хүн. Одоогийн нөхцөл байдлаар, шүүхээр эцэслэн шийдээгүй, эрүүгийн хэрэг үүссэн байхад яарч тангараг өргөх хэрэг байгаа юу. УИХ-ын гишүүд парламентад орж ирээд хамгаалагдах үйл явц их гарч байна" хэмээн эсэргүүцэж байв. Тодотговол, шүүхээр гэм зэмгүй гэдгээ тогтоолгочихоод УИХ-д нэр цэвэр ороод ир. Хуулийн хамгаалалтад орох гэж яарах хэрэггүй гэх утга бүхий үг хэлсэн. Хариуд нь УИХ-ын дарга Г.Занданшатар, "Бүрэн эрх нь хэрэгжиж байгаа нөхцөлд УИХ-ын гишүүнийг цагдан хорих нь Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал” хэмээн шууд өмгөөлснөөр тангараг өргөж байв. Төрийн эрх барих хамгийн дээд байгууллагын дарга ийн өмөөрч байхад томоос том хамгаалалт байлгүй яахав.
Түүнд хилийн чанад боловсорсон гэх худал үнэн нь мэдэгдэхгүй намтар байхгүй.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн сургууль дүүргээд 1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн хүн. Яахав, мэргэжлийнхээ дагуу Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, улс төрийн томилгооны шаардлагын дагуу Удирдлагын академи, Хөдөө аж ахуйн их сургууль тус тус дүүргэсэн хүн.
Түүнд байгаа давуу тал бол төрийн албыг бага, дунд шатнаас нь эхлүүлсэн.
Тодотговол, 1996 Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Сүүтэй" компанид нягтлан бодогчоор ажлынхаа гарааг эхлүүлж, 1997 он гэхэд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагчаар төрийн албаны намтраа эхлүүлж байв. Эндээсээ Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн даргаар тушаал дэвшиж, 2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч, 2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, улмаар 2012 он гэхэд аймгийн Засаг дарга, 2012 онд УИХ-ын гишүүн болсон гэхээр асар хурдтай дэвшсэн гэдэг нь харагдана.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 12 )
ЗАЙЛУУЛДАА ЮМ ҮЗЭЭГҮЙ БАЛЧИР АМЬТАН ТОМ СЭНТИЙ ЗАЙЛААД ОЧИРДОО ЮУ ХИЙХ БИЛЭЭ ГЭЖ БОДСОНОО АХ НАРЫНХАА СУРГААЛ, ТУРШЛАГААР ХУЛГАЙД МОРДОЖДЭЭ ХӨӨРХИЙ
Бузар хулгайчдаа. Их хуралд биш шоронд шомбойж бх ёстой хулгайч.
Beejingiin zahialgaar mongoliin luuhaanuudiig zasag turd buunuur n shurguulj bna
бузар новш
Энэ хүн улсад юу хийсэн бэ идсэн мөнгө нь л их байх нутаг руу нь явуулаач
ene shoron odoo mgl ardtumend hereggui thachaa da bitgii mgl hunii amdard mgl ard tumend gai bitgii boldoo hangaltai ard tumen nii tatvar.r tansgalj zugaalsan zailj uz zugeer baihdan hor yal uguuguil baih ta nar.s ardtumen zalhaj bna unuudur ta nariin hariuthlagagui aldaan.s bolj ardtumen huhorj unuudur udriin talhaa avj chadahgui ur ihesne ene shunaltai hudalch hurgaich uls.n gaigaar ardtumen yaduu amdarj bna ⁉️ zailj uz
Өнгөрсөн жилүүдийн олон Ерөнхий сайдаас Энхсайхан, Эрдэнэбат хоёр л арай дөнгүүр\n нь байсан даа. Шудрага талдаа, элдэв олон зангүй, зарчимч, зах зээлийн үеийн Ерөнхий сайдууд байсан гэж боддог. Даанч төрд бугшсан эрх ашиг, бүлэглэл удаан ажиллуулалгүй огцруулж,, хараар будсан. ,
Мэргэшсэн хулгайч, ткндэр шахаа, авлигачин бузар пизду, Сэлэнгэ нутаг хөгжих боломжийг хулгайлсан
Тооноор шувуу шиг ороогүй хаалга үүдээр нь зохих ёсоор нь орсон, ажил амьдралын шат гишгүүрийг алгасаж гүйгээгүй нэр төртэй улстөрч гэж боддог шүү, нэг л зангаараа хүн шиг харагддаг. Бас тэгж итгэдэг.
Ha Ha Ha estoi HUZNA biz !!!! Mongolchuudad ochih estoi baylgiig Erunhii saidiin alban tushaaltai baihdaa Torson duuteigee niilj hulgailsan ADGIIN BERD shuu ter l chamaig nasan tushid chini Mongolchuudaas urvagch Hog gedgiig chini batlana hangalttai !!!!
Төрийн сангийн дарга байхдаа салбартаа даруухан нэр хүндтэй байсан гэдэг бол яалтгүй үгүй үнэн. Найз нөхөд, хамт олноо гэсэн сэтгэлтэй . Нэг л зангаараа байдаг залуу даа. АМжилт хүсье
юу болоод магтаад унав даа сонгуулийн шоу эхлээ юу ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдоно гэдэг зүгээр байгаагүй л байхгүй юу даа