Жуулчдад татварын буцаан олголт өгч, ан агнуурыг нээлттэй болгоно

2022 оны 11 сарын 16

Засгийн газрын өнөөдрийн /2022.11.16/ хуралдаан дээр ХЗДХЯ-аас Аялал жуулчлалын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулсан байна.


Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар" Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хамгийн гол баримтлах бодлого бол аймаг орон нутгийн аялалын маршрут, үзэсгэлэнт газруудын аялал жуулчлалын отгуудын төлөвлөлт зэргийг бий болгох эрхийг орон нутагт өгөх замаар шийдвэрлэе гэдэг чиглэлийг барьж байна.

 

Дээрээс нь Монгол Улсад ирж байгаа жуулчдад tax refound буюу татварын буцаан олголт өгдөг тогтолцоог нэвтрүүлэхээр энэ хуулийн төсөлд тусгасан.

Түүнчлэн аялалын жуулчлалын олон зорилтот хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ агнуурын зах зээлийн салбарыг илүү нээлттэй болгоё. Янгир, аргаль, угалз, цаашлаад шонхор шувууны зөвшөөрлийн тогтолцоо бол өнгөрсөн жилүүдэд маш хаалттай бөгөөд тодохойгүй явж ирлээ. Тиймээс аялал жуулчлалын хуулийг дагуулаад агнуурын тухай хуулийг хөндье.

Ингэхдээ тухайн ан амьтны тоо, өсөн нэмэгдэх байдал зэргийг нь харгалзаж жил бүр мэргэжлийн яамд нь агнуурынхаа тоо хэмжээг гаргая. Гаргасан хэмжээгээр нь нээлттэй дуудлага худалдаагаар бүх төрлийн анг зарж борлуулдаг, түүнийг нь тур операторууд дуудлага худалдаанд оролцох замаар авч, өөрсдийн аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлдэг зарчим руу явъя” гэдгийг хуулийн төсөлд тусгасан гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
LATEST NEWS(197.210.84.208) 2022 оны 11 сарын 17

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nNA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст б

0  |  1
Баянаа(66.181.161.46) 2022 оны 11 сарын 16

Одоо Баягал орчны яам нь ховор ангийн тоог хуурамчаар өсгөөд, олон компаниуд энэ өссөн тооны дагуу зөвшөөрөл аваад ГАНЦХАН ЖИЛД ДУУСАХ ВИЙ ДЭЭ !!!

0  |  0
ном(112.72.15.198) 2022 оны 11 сарын 16

хайрыг хүснэ онц сонирхолтой ном мир ном багшийн дээдийн интерном4 р дэлгүүрийн метромаллын альфа номд худалдаалагдаж бн хямд чанартай ном

0  |  0
Top