Одоогоос 14 хоногийн өмнө өсвөр насны охин гэрээсээ гараад сураггүй алга болсон байсныг албаныхан эрэн сурвалжилж, эсэн мэнд олжээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад арваннэгдүгээр сарын 10-ны өдөр "16 настай Б гэх охин Дархан-Уул аймгийн Дархан суманд оршин суух гэрээсээ энэ сарын 4-ний өдөр гараад сураггүй алга болсон” гэх мэдээлэл бүртгэгдсэн байна.
Улмаар эрэн сурвалжлах ажиллагааг тасралгүй зохион байгуулж, түүнийг хамаарал бүхий этгээдтэй хамт Төв аймгийн Мөнгөнморьт сум руу самар түүхээр явсан болохыг олж тогтоолоо гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Хэнэггүй золиг вэ
Zolbin huur ve? Heleed yavj boldoggui yum baih daa .Esvel surchihsan yum uu?Hunii ooriin hamag humuusiin medreliig muutgaad.