Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду Ганын шигшээ багтай хийсэн тоглолтын шилдэг тоглогч болжээ.
Роналдугийн хувьд нь ДАШТ-үүдэд хүртэж байсан долоо дахь шагнал нь. Энэ үзүүлэлтээр тэрбээр Лионель Месси, Арьен Роббеныг ардаа орхиж, дээд амжилт тогтоолоо. ДАШТ-ний шилдэг тоглогчийн шагналыг 2002 ноос хойш олгож байгаа билээ.
37 настай довтлогч торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж, багийнхаа ялалтын замыг зассан. Үүний ачаар тэрбээр таван ДАШТ-нд гоол оруулсан түүхэн дэх анхны тамирчин болж бичигдэж байна. Роналду 2006, 2010, 2014, 2018 оны ДАШТ-үүдэд гоол оруулж байв. Тэрбээр Португалийн шигшээ багт гоол авчирсан хамгийн залуу мөн хамгийн ахмад тамирчнаар тодорлоо.
Сэтгэгдэл ( 0 )