Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлд 11:00 цагаас орж эхэлсэн цасыг цэвэрлэж, авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаанаас сэргийлэх зориулалтын давс, бодис цацах үүрэг чиглэлийг өгч зам талбайн цэвэрлэгээ хариуцан ажилладаг 17 байгууллага замын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа тул зориулалтын давс, бодис цацалтын ажлыг эхлүүлээд байна.
Зам талбайн цэвэрлэгээний 17 байгууллагын 98 машин техник, 758 зам талбайн үйлчлэгч 13.3 сая мкв талбайн цэвэрлэгээг хийж гүйцэтгэж байна.
Нийслэлийн алслагдсан зам болох
Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т зааснаар Аж ахуйн нэгж, байгууллагын орчны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас мөсийг тухайн аж ахуйн нэгж цэвэрлэх үүрэгтэй байдаг бөгөөд нийслэлийн иргэд та бүхнийг орчны 50 метрийн цас, мөсний цэвэрлэгээгээ хийж нийт зам талбайн үйлчлэгчдэдээ дэм болж ажиллахыг уриалж байна.
Сэтгэгдэл ( 0 )