Улсын аварга тогооч шалгаруулах "Улаанбаатар цом" 39 дэх тэмцээн "Мишээл Экспо"-д зохион байгуулагдаж байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө "Ирэх жил хоолны фестивалыг төв талбайд мэргэжлийн холбоотой хамтарч өндөр түвшинд зохион байгуулхаар боллоо. Монголын тогооч нарын холбооны гишүүд, хоол үйлдвэрлэлийн салбарт ажилладаг тогооч, ажилтан, албан хаагч нар та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!
Эртний түүх соёлтой Монгол туургатны хувьд хоол хүнсээ бэлтгэдэг арга, хоолзүйн соёл, хооллох дэг олон жилийн түүхтэй, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Монгол туургатны уламжлалт хоол, хүнсний зүйл, хоол хүнсийг үндэсний аргаар боловсруулах, хадгалж нөөцлөх ардын уламжлалт технологи, зарим талаар орхигдох хандлагатай байгааг сэргээн хөгжүүлэх, залуу үеийнхэнд зааж сургах, Монгол орны экологийн цэвэр хүнсийг дэлхий нийтэд бодит үнэнээр сурталчлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Нэг их сүрхий хоол хийдэггүй байж баахан мастер тогоочтой. Ард түмэнд цуйван, тефтель, гурилтай шөл, хуушуур буузнаас өөр голоод ч олигтой хоол байхгүй. Солонгос, хятад зэрэг орны хоол идэж бгаа нь гоё, амттай хоол идэх гэсэн сонирхол нь... Цайны газар, ресторануудын хоолны цэс ер нь өөрчлөгддөг үгүй нь ч мэдэгдэхгүй. Манай эмээгээс долоон дор байна гэж баймгүй юм. Нэг л их зангиа зүүсэн, тэмдэгтэй гарууд. Мань мэтийн хийдэг хоолноос ч хийж чаддаггүй. Сонин шүү... Хулхины юмнууд болиосой билээ. Үзэсгэлэн энэ тэр нь хүртэл хүний нүд орой дээр гаргачих нэг ч хоол байхгүй юм бна лээ.