ЭМГЭНЭЛ | Данзанваанчигийн Ухнаа

2022 оны 11 сарын 30

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Данзанваанчигийн Ухнаа Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын Найрал дуучнаас ажлын гараагаа эхэлж, соёл, урлагийн хөгжлийн төлөө тасралтгүй 60 гаруй жил хөдөлмөрлөхдөө Монголын болон дэлхийн сонгодог олон арван дуурийн гол дүрийг бүтээж, Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн 200 гаруй тоглолт, Соёл-Эрдэнэ хамтлаг, Баян Монгол чуулгын 400 гаруй тоглолтыг удирдан зохион байгуулж, 4,500 гаруй концерт хөтөлж, 220 гаруй концерт найруулан үзэгч түмний хүртээл болгосон, дэлхийн 70 гаруй улсад Монголын урлагийн 400 гаруй удаагийн тоглолт зохион байгуулан үндэсний болон эстрад урлагийг сурталчлан таниулж, соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм юм.

 

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Д.Ухнаагийн дундаршгүй авьяас билэг, өргөн их мэдлэг, мятаршгүй дайчин чанар, хүнлэг сайхан сэтгэл, Монголын их урлагийн төлөө зориулсан нөр их хөдөлмөр зүтгэл, туурвисан бүтээл бүхэн бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баянаа(66.181.161.116) 2022 оны 11 сарын 30

Сайн төрлийг олоорой оо!

0  |  0
Top