Сэлбэ голын төсөлд олгох 3.1 тэрбумыг эгүүлэн татахаар болжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

НИТХ дахь МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй гэх шийдвэр гаргалаа.

Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс уг санхүүжилтийг эгүүлэн татахаар болсон талаар мэдээллээ.

Энэ талаар Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Сүүлийн өдрүүдэд Сэлбэ голтой холбоотой нийгмийн хэлэлцүүлэг өрнөж, шүүмжлэл дагуулж байна. Тиймээс Сэлбэ голын төсөл ямар учртай байсан талаарх мэдээллийг хүргэх нь зүйтэй. 

2018 онд Монгол Улс, БНХАУ улсын хэлэлцээрийн хүрээнд 60 сая доллараар Сэлбэ голыг тохижуулах, хамгийн гол нь голын урсацыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой төсөлд санхүүжилт хийхээр тохиролцсон байдаг.

Нийслэлийн Засаг даргын зүгээс Сэлбэ голын урсацыг сайжруулж, дунд нь гурван байршилд томоохон хэмжээний цөөрөм байгуулснаар  агаарын чийгшил, ундны усны нөөц зэрэгт чухал ач холбогдолтой учраас энэ төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. 

Үүнтэй холбоотойгоор төслийн нэгж байгуулах бүтцийг сангийн яам батлаад НЗДТГ-ын дарга төслийн нэгжийн удирдагчийг томилдог. Үүний дагуу сонгон шалгаруулалт явуулахад иргэн Б.Цэцэг шалгарсан.

Уг төсөлд улсын төсвөөс ямар ч мөнгө зарцуулагдаагүй байгаа. Ирэх оны төсөвт зарцуулагдахаар төсөвлөсөн байсан 3,1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг НИТХ дахь МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, дэмжихгүй гэснээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар саналаа эгүүлэн татаж байна. 

Нэгэнтээ Сэлбэ гол төсөл санхүүжилтгүй болж байгаа учраас төслийн нэгжийг буцааж татан буулгах хүсэлтийг Сангийн яаманд хүргүүлнэ. Төслийн нэгжийн татан буулгах эсэхийг Сангийн яам эцэслэн шийднэ" гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахаха(66.181.161.97) 2022 оны 12 сарын 02

Бөх Дух 2 мөнгө шаах гээд л сданууд. Голын ус,урсгалыг нь нэмэгдүүлье гэвэл ундрага, усны эхэнд анхаарал хандуулъя гэж мэддэггүй эр,эм малнууд вэ? Энэ лалрууд мөнгө шаах,үржилд орохоо л мэдэхээс биш улс эх орныхоо төлөө хийж гавихгүй хөгийн муу зомби шүү дээ хог гэж \n\n\n

0  |  0
lodo(202.126.89.76) 2022 оны 12 сарын 01

ugaasaa baihgui mungoig haash ni tatahiin be

0  |  0
ЗОЧИН (66.181.179.82) 2022 оны 12 сарын 01

хамгийн гол нь буруу тийш л яваха нь мэдээж байгаад байгаа юм. тэгэхнээс хэрэгтэй л төсөл. сэлбэ голын эргийн хашилтыг Сү Батболд ванны өрөөний жирийн айль бүрийн цэнхэр палангаар хийсэн нь хагарсан хог болсон. тийм юм болно шдээ. хөөрхий гэж. ханаж цададгүй луйварчид гэж.

0  |  0
ЗОЧИН (66.181.179.82) 2022 оны 12 сарын 01

хамгийн гол нь буруу тийш л яваха нь мэдээж байгаад байгаа юм. тэгэхнээс хэрэгтэй л төсөл. сэлбэ голын эргийн хашилтыг Сү Батболд ванны өрөөний жирийн айль бүрийн цэнхэр палангаар хийсэн нь хагарсан хог болсон. тийм юм болно шдээ. хөөрхий гэж. ханаж цададгүй луйварчид гэж.

0  |  0
Zochin(192.82.69.23) 2022 оны 12 сарын 01

Tegmeer yumdaa. Buruu zamaar orson tusul.

0  |  0
Болд(119.40.98.177) 2022 оны 12 сарын 01

Сэлбэ голынхоо эргэн тойрныг гоё тохижуулахад юун буруу байдаг байнаа. Ингээд сошиалаар шийвдэр гаргаад байхын. Гадаад улс орнуудад хотын төвийн гол орчим нь маш гоя байдаг ш тээ

0  |  0
zochin(27.230.97.144) 2022 оны 12 сарын 01

usnii injner uneng helsen bna zuv thetheg sumya2yavdal n buhel buten mgl uls.n tusliig shiiddeg bolthon arail hargis bga biz neg saltgar avgai eruul uvchtein medegdehgui ymar bolovsroltoin medegdehgui avgai tee ard tumen nee hundelj mergeljiin uchnuun chadvartai uls ter althgar avgai gai odoo ter thetheg udahgui uilj salaavch ugnu biz hotiin darga salaavch avgain ugend orj mgl iin hurungiig duraara meddeg te. mgl.d uchnuun saihan chadvartai injner min ajil turultei boloosoi do

1  |  0
нарангэрэл(66.181.160.38) 2022 оны 12 сарын 01

татан буулга шал хэрэггүй тэгээд ч нэн чухал асуудал байгаа нэн чухал асуудал чинь улсын хулгай луйвар бүүр гайраад байна цаана чинь

1  |  0
Усны инженер(103.212.117.136) 2022 оны 12 сарын 01

Энэ нөхөр худал залахаа болиосой. Сангийн яам төслийн удирдагч шалгаруулах ажил хийгээгүй ш дээ. Шалгаруулалт явуулсан бол 2-3 хэлтэй, докторын зэрэгтэй, усны мэргэжилтэй залуучуудыг Цэцэг авгай яаж ялах юм бэ. Голланд, Герман, Япон, Хятад, Солонгост сураад ирсэн усны инженерүүд зөндөө л бна ш дээ. Очиж очиж Цэцэг шалгараад байхдаа яахав дээ. Наадах чинь усны томъёо ч бичиж чадахгүй

4  |  0
GG(202.179.26.159) 2022 оны 12 сарын 01

одоо Сэлбэ голын эргийн тохижуулалт ч үгүй, 3.1 тэрбум төгрөг ч үгүй болоод дууснадаа XD

0  |  0
Top