Б.Чойжилсүрэн: Манай салбар хөгжлийг БООМИЛЖ БАЙГАА НЬ ҮНЭН

2022 оны 12 сарын 02

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.02/ хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Эрчим хүчний зорилт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

Энэ үеэр Ж.Батсуурь гишүүн үг хэлж, асуулт асуусан. Үүнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах хариултыг өглөө.


Тэрээр "Ж.Батсуурь гишүүн ээ, манай салбар хөгжлийг боомилоод эхэлчихсэн нь үнэн.

Би Сангийн сайд байсан хүний хувьд хэлэхэд манай улсын ерөнхий байдал өрийн тогтвортой байдлын хувьд их эвгүй байгаа. Манай салбар бол нэг станц барих хэмжээнд хадгалаад явахгүй бол хэт туйлшраад олон эх үүсвэр барьчихвал дампуурах, өрийн тогтвортой байдлаа хадгалж чадахгүй байх нөхцөл үүснэ.

Та бол холын ирээдүй ярьж байна гэж шүүмжилж байна, энэ үнэн. Одоо хамгийн наад талын төвийн эрчим хүчний систем дээр бол 2024 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орох Бөөрөлжүүт (хувийн салбар).

Тавантолгойн цахилгаан станцын хувьд бид 2023 оны эхний хагаст сонгон шалгаруулалтыг зарлаад гүйцэтгэгчийг шалгаруулсан тохиолдолд 2026 оны хоёрдугаар хагаст ашиглалтад орно.

Багануурын цахилгаан станцын тухайд одоохондоо цаг хугацааг хэлэхэд эрт байна.

ТЭЦ-3 бол нэгдүгээр ээлж нь 2026 онд, хоёрдугаар ээлж нь 2029 онд ашиглалтад орно гэсэн ийм л боломж байна. Бодит байдал энэ.

Баруун бүсийн тухайд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг бид төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хийгээд явж байна. Би ирэх 7 хоногт Ховд, Баян-Өлгий аймагт ажиллаж, энэ станцыг эсэргүүцээд байгаа иргэдтэй уулзана.

Цахилгаан эрчим хүчний үнэ хямд байгаа гэдгийг би бахархалтайгаар ярьж байгаа юм биш. Та бүхнийг ойлгоод дэмжээсэй. Ийм алдагдалтай үнээр зардаг. Үүнийг нэмэхээс өөр аргагүй. Нэмэхийн тулд эдийн засгийн тогтворжилт үүссэн үед ард иргэдийн ахуйн хэрэглээг нэмнэ. Тантай олоон зүйл дээр санал нэгдэж байна ” гэдэг хариулт өглөө.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бабур(172.56.153.0) 2022 оны 12 сарын 04

Би л болж байвал одоо л сайн хулгайлж хөрөнгөжиж авахгүй бол бусад нь яахав гэсэн үзлээр явж ирсэн нүүдэлчин сэтгэхүйтэй монголчууд мөд сэхэхгүй нь дээ новш гэж.

0  |  0
ЭХ ОРОН(64.119.20.37) 2022 оны 12 сарын 04

шийдвэр гаргах, хөрөнгө төсөвлөх, нэрээ баыгуулах, дэмжлэг хүсэх, цор ганц зорилт болгон бүхнээ зориулж ЭХ ОРНЫ аюулгүй байдлыг нэг салбарын хувьд бүрэн хангах боломж байсан. одоо даан ч ...

0  |  0
Б(172.56.152.202) 2022 оны 12 сарын 04

Үнэ чөлөөл

0  |  0
Choijoogiin (139.5.217.196) 2022 оны 12 сарын 03

Altantuyagiin dyy, kondoom

0  |  0
М(64.119.27.61) 2022 оны 12 сарын 04

30 гаран жил ганц станц барихгүй..МАН ы гахайнууд. 3ханс сая х.амтай бж

5  |  0
Зочин(202.9.46.74) 2022 оны 12 сарын 03

Эрчим хүчний талаар А үгүй хүнийг сайд болгодог нь алдаа.

0  |  1
БД(49.0.178.150) 2022 оны 12 сарын 02

Усны Эрчим ХХК-ий Монгол Улсыг цахилгаан эрчим хүчний дутагдлаас гаргах 650 МВт чадалтай 418-1140 м түрэлтээр жилд 2 Тэрбум кВтц ЦЭХ үйлдвэрлэх 4 УЦС бйгуулах саналыг Б.Чойжилсүрэн сайд мэдэж байгаа боловч нуун дарагдуулж байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ 4 УЦС-ын эхний ээлжийг барих хөрөнгө шийдэгдсэн нөхцөлд 2-3 жилийн дараа 50-60 МВт, 4 жилийн дараа 150 МВт УЦС ашиглалтад орох боломжтой нь эрчим хүчний хямралаас Монгол Улсыг гаргах ирээдүйтэй юм

0  |  0
Top