Москвад 2018 оны долоодугаар сарын 27-нд гарсан гэмт хэрэг Оросыг донсолгосон билээ.
17, 18, 19 настай гурван охин төрсөн эцгийнхээ дарамт шахалт, зодуур, бэлгийн дарамтыг тэвчихээ больж, амиа хамгаалах зорилгоор түүнийг хутгалан хөнөөсөн байдаг. Охидын аав болох 57 настай армян эр Михаил Хачатурян нь баян, шашин шүтлэгтэй нэгэн байсан ч охидоо болон эхнэрээ зодож, амь насыг нь хөнөөнө гэж сүрдүүлдэг төдийгүй хар тамхины хэрэгт орооцолдсон, жинхэнэ дарангуйлагч байсан нь тогтоогдсон юм.
Мария, Ангелина, Крестина Хачатурян гэх гурван охин одоог хүртэл мөрдөн байцаалтад байгаа аж. Тэднийг урьдчилан тохиролцсоны дагуу бүлэглэн аллага үйлдсэн гэх зүйл ангиар 8-20 жилийн ял хүлээж байна.
Хачатуряны охидын ээж Аурелия Дундук “Охид маань дөрвөн жил гаруй хоорондоо ч харилцаж чадахгүй байгаа. Тэд мөрдөн байцаах хорооны коридорт эсвэл шүүх дээр л тааралддаг. Дүүтэйгээ уулзахыг нь ч хориглодог” хэмээн ярьжээ.
Охид байцаалтад байгаа учир ирээдүй нь тодорхойгүй гэгдэн их сургуульд орж чадаагүй аж. Элсэлтийн ерөнхий шалгалтад орох насанд хүрсэн хоёр охин нь шалгалтаа сайн өгсөн ч ийнхүү оюутан болж чадаагүй явна.
Ээж нь гурван охиноо дээрх хэргийг үйлдэх үед гэртээ байгаагүй юм. Аймшигт нөхрийнхөө дарамтыг тэсэхээ байсан бүсгүй салж явсан байжээ. Тэрбээр одоо бага охин Мариятайгаа хамт амьдардаг аж. Бага охин нь эгч нарынхаа адил дээрх хэргийн буруутан учир түүнийг сэтгүүлч нартай уулзуулах хориотой байдаг гэнэ.
Сэтгэгдэл ( 15 )
Орос монголын хууль луйварчидад л үйлчилдэг нь энэшүүдээ\nОрсыг их дуурайвал орох оронгүй л болхын шинж
Орос монголын хууль луйварчидад л үйлчилдэг нь энэшүүдээ\nОрсыг их дуурайвал орох оронгүй л болхын шинж
argagui hamgaalalt hetruulsen geed 3n jil uguhud l hangalttai shd, yun 20 ve !!!
Араатнаас дор үйлдэл гаргасан эцэг үхэх ч багадна Яаж төрсөн хүүхдүүдээ хүчирхийлж чаддаг байнаа Тэр эцэгт амь байгаад яадгын дахиад л хүчирхийлэл үйлдэнэ Охид өөрсдийгөө аргагүй л хамгаалсан хэрэг Төрсөн эх нь хамгаалахгүй хаяад явсан байхад өөр яаж тэмцэх байсын
Ямар нэг хэмжээний хяналтанд байлгах л хэрэгтэй байхдаа. Дахиад хүн албал яахав. Сэтгэц нь зүгээр юм болуу
Ер нь төрсөн үр хүүхдээ хүчирхийлсэн хүн араатнуудыг шууд цаазалдаг байх хэрэгтэй!
Ийм хүчирхийлэгч нөхрийн гарын шүүс болж тамлуулж байсан охидод яагаад 20 ж ял өгдийн чөлөөлбөл таарна.
Haraad bhad Arab umuu baga yastnuud olon ugtei uglee diagram ihtei sanagddag haragddag.huuhduuded hecuu bdag n oilgomjtoi.ohiduudiig zugeer l cholool yavuul!!!
Армениуд эвгүй хүмүүс монголчуудтай төстэй нэгнээ матна’ атааж’инээж туслаж сайн хүн шиг гүйж бгаад араас хутга ч шааж мэдэх нөхдүүд европ д олон арменитай цуг ажиллаж амьдарч блаа.Армени байгаа газар евреи тогтоддоггүй гэж хүртэл хэлц үг бдаг.Болгоомжтой армениудаас хол байхад гэмгүй шүү монголчуудаа .
OHIDIIG ZUGEER L SULLA. TED SETGETCIIN ASAR IH DARAMTIIG UZSEN BNA...BELGIIN DARAMT ...TURSUN ETCGEESEE.... SHUUH ICHIHED YADGIIN...
хүн алчихаад гүтгэж ч мэднэ. Төрсөн үрдээ бэлгийн дарамт үзүүлдэг эцэг гэж байх уу?
Ohidiig sulalaa.
Hасаар нь хорь
хүчирхийлүүлээд л байж байх нь зөв гэсэн үг үү
охидыг юу гэж шийтгэх билээ бүү донгос муу тэнэг оросууд