Төрсөн эцгийнхээ дарамт шахалт, хүчирхийллийг тэсэлгүй аминд нь хүрсэн гурван охины хэрэг шийдэгдээгүй хэвээр байна. Хачатуряны гурван охины хоёр томынх нь хэргийг ОХУ-ын Ерөнхий прокурорт шилжүүлжээ. Хэрэгт эцгийнх нь буруу байгаа эсэхийг тогтоохоор Ерөнхий прокурорт шилжүүлсэн талаар Москва хотын шүүхээс мэдэгдсэн байна.
Москва хотын шүүх болон Бутырийн шүүх өмнө нь гурван охинд үүсгэсэн эрүүгийн хэргийг прокурорт эргүүлэн буцаах шийдвэр гаргасан юм. Хоёр том охин нь болох Крестина, Ангелина нарын өмгөөлөгч нар шүүхэд яллах дүгнэлт зөрчилдөж байгаа тул хэргийг хянан хэлэлцэх боломжгүй гэсэн хүсэлт гаргажээ.
Нас барсан Михаил Хачатуряны ах дүүс талийгаачийг охидоо хүчирхийлдэг байсан гэж эрүүгийн хэрэг үүсгэхийг хууль бус гэж үзэж байгаа гэнэ.
Хачатуряны гурван охин 2018 оны долоодугаар сарын 27-нд хөнөөсөн билээ. Москва дахь гэртээ аавыгаа хутгалсан тэд цагдаа, түргэн тусламж дуудсан ч хутганы олон шархтай эцэг нь амиа алдсан юм. Мөрдөн байцаалтаар Михаил Хачатурян нь гурван охиноо дарамталж, хүчирхийлдэг байсан нь тогтоогдсон байдаг.
Сэтгэгдэл ( 5 )
hoorhii ohidiig sullaach dee
Хохь нь гэхээс яахав. Хүн юу хийнэ түүнийхээ үр шимийг заавал хүртэнэ. Тиймээс хүн зөв амьдрах л хэрэгтэй.
Монголд ийм Хачатурянчууд маш их байгаа. Бүгдий нь илрүүлж устгах нь зөв байх шүү.
Хүчинддэг байсан хэрэг үү?
bI ERELKHEG 2 oKHINTOI SANAL neg.... medeej khun alakh n buruu\ngekhdee okhidod oor SHIIDVER BAIGAAGYI bololtoi\n\nokhidoo Khuukhnuudiig khuchinddeg Erchuud Sanuulga Abaarai