Жагсаалыг сайн дураар өндөрлүүлсэн тул "ЗАХИРАМЖ"-ийг хүчингүй болгосон гэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 12 сарын 06

Д.Сүхбаатарын талбайд арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхэлсэн жагсаал, цуглаан өчигдөр (2022.12.05) хоёр дахь өдрөө үргэлжиллээ.

Үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болзошгүй эмх замбараагүй байдал үүссэн тул Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Жагсаал, цуглааныг тараах тухай захирамж гаргасан юм.

Ингэхдээ жагсаалд оролцогч иргэдэд урьдчилан анхааруулах, шаардлагатай тохиолдолд иргэдийг албадан тараахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгоод байв.

Харин иргэд тайван замаар жагсаж, үзэл бодлоо илэрхийлэн, цагдаагийн албан хаагчдыг хүндэтгэн, жагсаалаа сайн дураар өндөрлүүлж, үймээн самууны шинжтэй нөхцөл байдал арилсан тул Нийслэлийн Засаг дарга орой 23:00 цаг өнгөрч байх үед “Жагсаал, цуглааныг тараах тухай” А/1517 тоот захирамжаа хүчингүй болгох захирамж гарган, цагдаагийн алба хаагчид хамгаалалтаа буулгасан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 12 сарын 06

SUMYA BATSAR NOVOSHNOO 70 MASHINAAR NVVRES SHAADAG TSUUDUGUU ARD TVMEND TAILBARLAJ TURUUS HOLD TONIL ICHEJ VHEMEER HOGIIN NOVOSH YAHAARAA HOTIIN DARGA HIIDEG NVVRESCHIN VE.BUTSARTAI DVVTEIGE TURUUS TONIL BAYALAGIIN HULGAICHID .TSIRKIIN HULGAICHID.

0  |  0
Top