Украины нийслэл Киев хотод цахилгааныг яаралтай тасалсан талаар Украины эрчим хүчний ДТЭК “Киевийн цахилгаан сүлжээ” компаниас мэдэгджээ.
ОХУ-ын зүгээс Украины чухал дэд бүтэц рүү ээлжит дайралтуудыг хийж буйгаас болж цахилгааныг таслах арга хэмжээ авсан байна.
Оросын зүгээс энэ сарын 5-нд Украины цэргийн удирдлага, батлан хамгаалах үйлдвэр, түлш, эрчим хүчний цогцолборын систем рүү цохилт хийсэн юм.
Түүнчлэн Харьков, Днепропетровск, Одесс зэрэг мужид агаарын түгшүүр зарлаж, цахилгааныг яаралтайгаар тасалсан байна.
Сэтгэгдэл ( 3 )