Ялалтын баярыг хориглосон ч Киевийн оршин суугчид хөшөө дурсгалаа хүндэтгэв

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 10

Украинд Ялалтын баярыг тэмдэглэхийг албан ёсоор хориглосон ч Киевийн оршин суугчид өчигдөр болсон Ялалтын баяраар Аугаа эх орны дайны хөшөө дурсгалуудад цэцэг тавьжээ.

Киевийн оршин суугчид, ахмад дайчдыг хөшөө дурсгалуудад цэцэг өргөх үеэр тус газруудыг цагдаа нар хамгаалж байжээ.
 

Украинд цэргийн ажиллагааны нөхцөл байдалтай холбоотойгоор Ялалтын баярын өдөр энгийн ажлын өдөр байсан юм.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тус улсад тавдугаар сарын 9-ний өдөр Европын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тушаал гаргасан билээ. Харин Ялалтын баярыг тавдугаар сарын 8-ний өдөр рүү шилжүүлэх хуулийн төслийг Дээд рада руу илгээсэн байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.85.128) 2023 оны 05 сарын 11

Аргагүй фашизм , нацистуудын нэг мөн болохоор ялалтын баярыг тэмдэглэх нь буруу гэж бодсон юм байхдаа.

1  |  0
зочин(66.181.160.35) 2023 оны 05 сарын 11

түүхийг хэн юм бэ гуайн ч өөрчилж чадахгүй Зеленский ард иргэд ээ үнэхээр боддог бол энэ өдрийг хориглох шаардлага байхгүй

4  |  0
Top